“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК 2023 ОНЫ НОГДОЛ АШИГ ТАРААНА
“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК 2023 ОНЫ НОГДОЛ АШИГ ТАРААНА

Монголын Хөрөнгийн зах зээлийн ТОП-20 хувьцаат компаний нэг “Газар шим үйлдвэр” ХК 2023 онд 7,012,314,889 төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж өмнөх оны ашгийг  74% нэмэгдүүллээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 1-р сарын 31-ны өдрийн хурлын шийдвэрээр 2023 оны цэвэр ашгийн 80% болох 5,609,851,911 төгрөгийн нэгж хувьцаанд 4,68 төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдээ тараахаар шийдвэрлэлээ.

#Газрын шимийг хамтдаа хүртэцгээе

#Гайхалтай амтыг Газар шимээс

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2024.02.20-ны өдөр гаргана.