Хүний нөөцийн бодлого
Хүний нөөцийн бодлого

Манай компани нь ажилтнуудынхаа ур чадварт суурилан хамтаараа хөгжих, ажилтан бүрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, бодитоор шагнаж урамшуулах, эрүүл аюулгүй таатай орчинд ажиллах боломжийг олгож нээлттэй бодлого баримталдаг. Ажилтан сонгон шалгаруулахдаа бид ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг.

Манай компани дараах боломжуудыг ажилтан бүрийн өмнө нээлттэй байлгадаг.

  • Эрч хүчтэй чадварлаг хамт олонтой хөл нийлүүлэн алхах
  • Ажилтан бүрт ахих дэвших ижил тэгш боломж
  • Ихийг хийх бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаах
  • Үр дүнд тулгуурласан цалин урамшуулал
  • Өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл бүхий хэн бүхнийг дэмжих