Орц:
- Ногоон вандуй 150 гр
- Төмс 3 ш
- Хүрэн манжин 1 ш
- Лууван 2 ш
- Сонгино 1 ш
- Давсалсан өргөст хэмх 3 ш
- Даршилсан байцаа 200 гр
- Амтлагч ногоо
Хийх арга:
- Төмс, лууван, хүрэн манжинг гүйцэд болтол нь чанана.
- Чанасан ногоонуудыг өргөст хэмх, байцааны хамт жижиглэж хэрчээд вандуй нэмж сайтар хольж хутгана.
- Ногоонуудыг холиод 30 минут байлгасны дараа ургамлын тос давс нэмж хутгаад дээгүүр нь жижиглэж хэрчсэн амтлагч ногоо цацаж өгнө.
Эх сурвалж: Гэр гэртэй тогооч сэтгүүл №08 /2012/
Leave A Comment