Yе мөчvvдийг цэвэрлэх нь:

//Yе мөчvvдийг цэвэрлэх нь:

Yе мөчvvдийг цэвэрлэх нь:

  ExerciseYе мөчvvдийг цэвэрлэхийн тулд лаврын навчийг хэрэглэдэг. Таван гр лаврын навчийг 300 гр усанд хийн таван минут буцалгаад халуун саванд хийнэ. Дараа нь тvvнээсээ 12 цагийн турш бага багаар балгаж уух хэрэгтэй. Нэг мөсөн ихээр уувал цус алдах аюултай. Энэ заслыг гурван өдөр дараалан хийгээд долоо хоногийн дараа дахин давтана. Yе мөчөө цэвэрлэх заслыг эхний жил улиралд нэг удаа хийх ба дараагийн жилээс нь цөөлөн жилд нэг удаа хийх хэрэгтэй. Хэрвээ сарнай мэт улаан өнгөтэй шээс гарч эхэлбэл гайхах хэрэггvй. Бvр хагас цаг тутам ч гарч болно. Энэ нь давснууд маш эрчимтэйгээр уусч эхэлсний улмаас давсгийг цочроосноос болж байгаа хэрэг юм.

  Давснууд уусах явц vнэхээр их эрчимтэйгээр явагдаж байгаа гэдэгт хоёр долоо хоногийн дараа итгэх болно. Хэрвээ vе мөчvvд чинь өвдөх буюу тэнгэр муудах vед өвдөж байгаа бол vе мөч тань хангалттай хөдөлгөөнтэй болж эхэлсэн гэсэн vг бөгөөд өвдөх нь аяндаа намдана. Гэдэсний эмгэг бичил орчныг луувангийн шvvсээр устгаж болно Хоёр долоо хоногийн турш өглөө хоол идэхээсээ хагас цагийн өмнө нэг хумс сармис идэх хэрэгтэй. Хоол идсэний дараа ходоод дvvрэхээ болих нь эрvvл болж байгаагийн шинж. Ходоодон дахь исэлдэх явц зогсч байна гэсэн vг юм.

  Нян болон бактериудыг устгах чанараараа луувангийн шvvс сонгино сармисны дараа ордог. Тийм болохоор шинэхэн луувангийн, эсвэл алимны шvvс хангалттай хэмжээгээр уувал ходоод гэдэсний эмгэг бичил орчныг устгадаг сайн нөлөөтэй юм. Цагаан будааны тусламжтайгаар vе мөчөө цэвэрлэ. Yе мөчvvдийг цэвэрлэх өөр нэгэн арга байдаг. Yе мөчний холбоосууд, холбогч эдvvдэд хуримтлагдан тэднийг уян хатан биш болгодог элдэв зvйлvvдээс ангижрахад чанасан цагаан будаа тустай. Цагаан будааны заслын vр дvнд уян хатан чанар сайжирдаг нь зvйн хэрэг юм.

  Давсыг шингээх чадварыг нь дээшлvvлэхийн тулд будааг нэг хоног (зарим хvн гурав хоног гэдэг) усанд дэвтээх хэрэгтэй. Өглөө босоод усыг нь асгаад дахин хоёр аяга ус хийгээд усыг нь ширгэтэл буцалгана. Цагаан будаагаа салслаг хэсгvvдээс нь сайтар цэвэрлэх хэрэгтэй. Гурван хоног дэвтээх vед салсууд нь маш сайн цэвэрлэгддэг. Чанасан будаагаа дөрвөн хэсэгт хуваагаад нарийн тогтоосон цагт идэх ба идэхээсээ 20 минутын өмнө хагас аяга ус уух ёстой. Нэг аяга буцалгасан нохойн хошуу идэх ба дараагийн өдөр нь 500 гр чанасан улаан манжин, эсвэл 500 гр алим иднэ. Ингэсний улмаас таны жин 1 кг-аар хасагдана. Шээс чинь ямар өнгөтэй байгааг анхаараарай. Дээр өгvvлсэн хоёр төрлийн цэвэрлэгээ нь хөлөнд эвэр, яс ургасан vед онцгой сайн хэдий ч vргэлж хийх хэрэггvй гэж зөвлөж байна.

  Бие махбодь цэвэрлэгдэн эрvvл болж байгааг яаж мэдэх вэ?

1.Хэрэггvй, хортой зvйлvvдээсээ салбал бие махбодь сэргэж яг л жаахан хvvхэд мэт хөнгөн шаламгай болдог.

2.Бие бялдрын болон оюуны чадвар дээшилж толгой саруул тунгалаг болно. Ядрахаа байж, нойронд сэргэг болохоос гадна vнэрлэх, сонсох чадвар сайжирч шарх амархан эдгэрч хатгалгаа зэрэг элдэв өвчинд тэсвэртэй болно.

3.Нvдний байдал цэвэр тунгалаг болж нvдний гал сэргэнэ.

4.Хэлний элдэв өнгөр арилж улаан ягаан өнгөтэй болно.

5.Арьс цэвэр болж арьснаас эвгvй vнэр гарахаа больж, батга тууралт арилна.

6.Бие махбодь сэргэсний дараа 1-2 жилийн хойно чихнээс гэнэт их хулхи гарч 2-4 сар vргэлжлээд намдана.

7.Хөлийн өсгий, арьс хагарах шинж илрээд мөн л 2-6 сар vргэлжлээд намдана.

8.Толгойн vсний ургалт, хөл гарын хумс сайжирч байгаа нь эрvvл болж байгаагийн шинж юм.

2016-10-17T22:50:02+00:00 2013 оны 05-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment