Манай компани 2018 онд салбартаа анх удаа ISO 9001 чанарын менежментийн тогтолцоо, ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо 2022 оноос лабораторийн менежментийн MNS ISO 17025 олон улсын стандартуудыг амжилттай нэвтрүүлж жил бүр магадлан аудитаар баталгаажуулан үйлдвэр үйл ажиллагаагаа тасралгүй сайжруулан ажиллаж байна. Чанар хяналтын алба нь түүхий эд материалаас эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн гарах хүртэлх бүх шат дамжлага бүрт хяналт тавьж нян судлалын 12 үзүүлэлт, химийн 23 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийж хэрэглэгчийн гар дээр стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хүргэн ажиллаж байна.