Монгол хөрсний шимийг хүртэгч нийт хэрэглэгч, харилцагч, хувьцаа эзэмшигч та бүхэндээ энэ өдрийн мэндчилгээ дэвшүүлье.

Газар шим үйлдвэр ХК нь 1999 онд Монголын анхны ногооны консервын үйлдвэрийг байгуулж, өдгөө 25 жилийг ардаа үджээ. Бид “Дэлхийн жишигт” хүрэх алсын хараа, тогтвортой хөгжлийг эрхэмлэгч байх эрхэм зорилгын хүрээнд хүн, хөгжил, чанарыг эрхэмлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж ирлээ.
Улирлын чанартай үйлдвэрлэлээс эхэлсэн он жилүүдэд бид 2 төрлийн 20мянган шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. 2007 оноос байнгын үйлдвэрлэл явуулах болсноор 60 нэр төрлийн 8сая гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний манлай үйлдвэр болон өргөжсөн байна.

2023 онд манай компани нээлттэй хувьцаат компани болж 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон бөгөөд олон шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгч түмэндээ өргөн барихаар ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл бидний хичээл зүтгэл, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье.

Үндэсний үйлдвэрлэл
Үндэсний дархлаа


Хүндэтгэсэн, Гүйцэтгэх захирал Ц.Ганбат

Захирлын мэндчилгээ