Артишок нь хэдий гашуундуу амттай ч хүний бие организмд гайхалтай ашиг тустай ургамал юм. Манай Газар шим үйлдвэр нь 2014 оноос хойш Артишок ундааг үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ. Ингээд та бүхэндээ артишок эрүүл мэндийн ундааг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар мэдээлэл хүргэе.
Манай газар шим үйлдвэр нь шууд уух ундаа болон найруулж уух ханд гэсэн 2 төрлөөр үйлдвэрлэдэг. Мөн энэ 2 төрөл нь дотроо чихиртэй болон чихиргүй /гашуун/ гэсэн 2 амттай. Шууд уух ундаа нь 250 мл-ын савлагаатай. Ногоон шошготой нь чихрийн агууламжгүй гашуун амттай. Чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой. Цэнхэр шошготой нь зөгийн балтай буюу зөөлөн амттай байдаг.
Дахин хэрэглэж болох шилэн савлагаатай. Химийн консервант хэрэглээгүй, дулааны аргаар боловсруулалтанд тэсвэртэй шил хэрэглэж байна. Зөөж тээвэрлэхэд механик гэмтлээс хамгаалсан. Хамгийн сүүлийн үеийн туй-ист-оф таглаагар таглагдсан. Тус таглааны битүүмжлэл алдагдсан тохиолдолд дээр нь дарахад дугардаг. Хайрцгандаа 10 ширхэгээр савлагдсан.
Харин найрууулж уудаг ханд нь 480 мл болон 2 литр гэсэн 2 төрлийн савлагаатай. Мөн адил дотроо чихиртэй болон гашуун гэсэн 2 төрөл бий.
200гр усанд 50мл артишок хандыг найруулан өдөрт 1 удаа уухал тохиромжтой. Эмгэг өвчин болон хордлогын хэмжээнээс хамаарч хэрэглээг нэмэгдүүлж болно.
Артишокыг бүх насны ямар ч хүмүүс хэрэглэж болох ба ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Хүмүүс ихэвчлэн хордлого тайлах, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.
Та артишок эрүүл мэндийн ундаа болон хандыг Газар шим нэрийн дэлгүүр дээрээс үйлдвэрийн үнээр худалдаж авах боломжтой.