БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн ууган компаниудын нэг болох Газар шим үйлдвэр ХК нь 1999 онд үүсгэн байгуулагдан даршилсан жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг. Манай хамт олон үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн бүтээгдэхүүндээ химийн аргаар гаргаж авсан тогтворжуулагч бодис, консервант ашигладаггүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийнхээ гарт хүргэсээр ирсэн. Манай компани 2023 онд хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд компанийнхаа 16.54% буюу нийт 198.1 сая гаруй ширхэг хувьцаагаа олон нийтэд арилжаалсан. Газар шим үйлдвэр ХК нь огурцы, салат, шимт нухаш, зөгийн бал, компот, өргөст хэмх, артишок, кетчуп, майонез, паста соус, чили соус гэсэн 11 нэр төрлийн 70 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна. Манай компанийн бүтээгдэхүүн нь  олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаа шинжилгээнд тулгуурлаж бүтээгддэг бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны шилдэг инновацыг шингээж өгснөөрөө онцлогтой юм. Өнөөдөр бид улс орон даяар 3000 гаруй борлуулалтын цэгтэй хамтран ажиллаж, мянга мянган гэр бүлийн сонголт болж чадсан. Цаашид бид бүтээгдэхүүний чанар, нэр төрлийг улам өргөжүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц Монгол брэндийг бий болгох зорилготой.

БИЗНЕСИЙН ФИЛОСОФИ

Алсын хараа:

Эрүүл хүнсээр ирээдүйг бүтээлцэнэ.

Эрхэм зорилго:

Газрын шимээр амьдралд
амт нэмнэ

Үнэт зүйл:

Бид найрсаг, бүтээлч, хариуцлагатай

Компанийн танилцуулга