Орц

  • Хүрэн манжин 150 гр
  • Өргөст хэмх 150 гр
  • Улаан лооль 100 гр
  • Бөөрөнхий сонгино 40 гр
  • Зууш амтлагч 40 мл
  • Давс, хар перец тохиуулж хийнэ
  • Цууны хүчил (5%) 1 ц/х
  • Элсэн чихэр 1 х/х
  • Ургамлын тос 1 х/х

Хийх арга

  1. Хүрэн манжинг хальстай нь угааж зөөлөртөл нь чанаж хөргөөд нимгэн хавтгай хэрчинэ. Улаан лооль, өргөст хэмхийг угааж нимгэн хавтгай хэрчинэ. Сонгиныг хальсалж угаагаад нарийн хэрчинэ. Хэрчсэн ногоонуудыг саванд хийж хутгаад зууш амтлагчаар амтална.

  2. Зуушийг таваглаж шинэ яншууны навч, шинэ өргөст хэмх, нимбэгээр чимэглэнэ.

Эх сурвалж: SDC-с гаргасан “Хүнсний ногооны ач тус, хэрэглээ” гарын авлагаас.

2018-01-02T15:21:25+00:00 2018 оны 01-р сарын 02|Хоолны жор|

Leave A Comment