Мөөгний дармал

//Мөөгний дармал

Мөөгний дармал

Мөөгний дармал

 

      Орц:

  • Мөөг 5 кг
  • Давс 200 гр
  • Ус 0,75 л
  • Лаврын навч 10 ш
  • Корица 0,5 гр
  • Гвоздика 5 ш
  • Анхилуун бөөрөнхий перец 5 ш
  • Уксусны эссенц 2 х/х

  1. Мөөгийг ялгаад угааж цэвэрлэнэ. Дармалд ашиглах мөөгийг төрөл төрлөөр нь тусад нь буюу хооронд хольж нийлүүлэхгүйгээр дарах нь тохиромжтой.
  2. Саванд ус, мөөгөө хийж буцалгана. Чанаж байх явцад үе үе хутгаж байх бөгөөд ялгарах хөөсийг нь хамж хаяна. Хэт ялз чанахгүй байх хэрэгтэй. Чанаж байх явцад давс, амтлагчид нэмж хийнэ.
  3. Мөөгийг савны ёроолд суугаад эхэлмэгц нь хөөс ялгарах нь багасах бөгөөд чанаж буй давстай уусмал нь тунгалаг өнгөтэй болсон байна. Энэ үед дээр нь мөөг чанасан ус бага зэрэг нэмж хийгээд хутгаж шингэлсэн уксус нэмж хутгана.
  4. Ингээд мөөгийг урьдчилан ариутгаж бэлтгэсэн шилэнд савлаад, тагийг нь дээр нь сул тавьж таглаад жигнэж ариутгана.
  5. Хэрэв 500 гр шилтэй бол 25 мин, 1 л-ийн шилтэй бол 35 мин жигнэж ариутгаад гаргаж шууд гүйцэд таглаж тавина.
2017-11-10T12:02:38+00:00 2017 оны 10-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment