Өндөгтэй гогодын салат

Хэрэглэх материал:

  • 1 кг гогод
  • Ногоон сонгино (сармис)
  • 1 амны халбага цөцгийн тос
  • 1 амны халбага улаан лоолийн соус (паст)
  • 3 өндөг
  • 1 аяга тараг
  • Давс (хар перец)
  1. Гогодыг нимгэн хэрчинэ. Ургамлын тосын цөцгийн тостой нийлүүлэн халааж хайлуулаад хэрчсэн гогодыг хуурна. Өнгө нь өөрчлөгдөж болж эхлэхэд дээрээс нь улаан лоолийн соус, хэрчсэн ногоон сонгино, сармис, давс, хар перец хийж хутгана.
  2. Ингээд болсных нь дараа дээрээс өндгөө нэмнэ. Өндгөө болгохдоо дунд нь нүх гаргаж хэв оруулна.
  3. Ширээний голын том тавагт гаргаад голых нь нүхэнд тараг хийж тавина.
  4. Тавагтаа хийж зүсээд тарагтай хольж иднэ. (тараг хийхгүй ч байсан болно)

Хийх заавар: