Чигуны тостой гогод

//Чигуны тостой гогод

Чигуны тостой гогод

 

 

Чигуны тостой гогод

4 хүний порцонд орох материал:

Ingredients

  • 5 ш гогод
  • 1 шилэн аяганаас арай бага чидуны тос
  • 4 амны халбага цагаан будаа
  • 2 жижиг лууван
  • 1 годгор ногоон сонгино
  • Хагас нимбэг
  • 2 улаан лооль
  • 1 цайны хамгийн жижиг халбагаар элсэн чихэр
  • Давс

Instructions

  • Бэлтгэх:
  • Гогодын гадна талын ногоон хэсгийг хуулж зөөлөн хэсгийг нь хурууны нэг үеийн хэмжээтэй хэрчинэ.
  • Усанд хийж чанана.
  • Нөгөө талд өөр саванд дугуй хэрчсэн лууван, дөрвөлжин хэрчсэн сонгиныг бага зэрэг ягаартал нь хуурна. Дээрээс нь хоёр улаан лооль хийж хуурна.
  • Чанасан гогодыг дээр нь хийгээд 15-20 минут битүү болгоод дахин хуурна.
  • Эцэст нь 1,5 аяга ус, угаасан будаа, нэг халбага элсэн чихэр, давсаа хийгээд дээрээс нь хагас нимбэгээ шахна. Дараа нь сайтар хутгаад дунд зэргийн гал дээр болгоно.
2017-11-30T12:24:56+08:002017 оны 04-р сарын 02|Хоолны жор|

Leave A Comment