Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2024” үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба зохион байгуулж байна.
Газар шим үйлдвэр ХК нь тус үзэсгэлэнд жил бүр тогтмол оролцдог ба энэ жилийн хувьд үндсэн бүтээгдэхүүний 1 асар, Артишок органик эрүүл мэндийн ундаа брэндийн 1 асартайгаар илүү өргөн хүрээнд оролцож байна.
Үзэсгэлэн худалдаа 2024.09.23-09.29 өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм.
Та бүхэн Газар шим үйлдвэр ХК-ийн асарт хүрэлцэн ирж, бүтээгдэхүүнийг амталж үзэн, хямдралтай болон бэлэгтэй худалдаанд оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй.
Газрын шимийг хамтдаа хүртэцгээе.