Баярын ширээний зоог шарсан Яргай загас

//Баярын ширээний зоог шарсан Яргай загас

Баярын ширээний зоог шарсан Яргай загас

7Орц: 4 хүн

  • Загас амтлахад: давс 250 гр
  • Яншуй шинэ жижиглэж хэрчсэн 1 аяга
  • Элсэн чихэр 250 гр
  • Яргай загас 800 гр

Хийх арга:

  1. Давс, элсэн чихэр, яншуйг хооронд нь холиод загасаа дотор нь хийж минут амраана. Загасаа амтлагчаас гаргаж угааж хатаана.
  2. Хайруулын тавганд 1 х/х цөцгийн тос хийж загасаа хайрс тогтоон шарна. Дараа нь шарах шүүгээнд шилжүүлэн хийж 180 хэмд 15 минут болгоно.

Хачир бэлтгэх:

Цөцгийн тос 2 х/х, давс, хар перец, юуцай 1 ш, лууван 1 ш, хулуу 3 жижиг бөөрөнхийг ухаж авна. Цөцгийн тосоо халааж хэрчсэн ногоонуудаа хийж шарна.

Төмсний нухаш бэлтгэх:

Чанаад нухсан 500 гр төмс дээр 20 гр жижиглэсэн яншуй, 100 мл крем, 50 гр цөцгийн тос нэмж хутгаад давс перецээр тохируулан амтална.

Сүмс бэлтгэхэд:

Орц:

  • Сонгино 1 ш
  • Крем 100 мл
  • Цөцгийн тос 2 х/х
  • Нунтаг тмин 1 ц/х

Хийх арга:

Сонгинийг хэрчиж цөцгийн тосонд хуураад болох үед нь тмин нэмж 2 минут орчим хуураад кремээ хийнэ. Давс, перец тохируулан амтална. Бэлтгэсэн хачир болон сүмсийг загасны хамт таваглана.

2016-10-17T22:46:47+00:00 2015 оны 12-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment