Пиццаны зуурмаг болон хачир бэлтгэх нь

//Пиццаны зуурмаг болон хачир бэлтгэх нь

Пиццаны зуурмаг болон хачир бэлтгэх нь

Valentines-Veggie-Delight3Valentines-Veggie-Delight319-р зууны сүүлчээр пицца Италийн цагаач нарын хамт Нью Йоркт хүрч тархсан түүхтэй.  1835 онд Александр Дюма пиццанд итали хүний цэцэн цэлмэг ухаан, ов заль агуулагдсан байдаг гэж бичжээ. Одоо Италид 2000 гаруй нэр төрлийн пицца хийж   пиццаны олог арван мянган газар ажиллаж байна.  Пицца дунджаар 1000 ккал илчлэгтэй, диаметр нь 20-иос доошгүй см байдаг. Пиццаны зуурмагийг бэлтгэх олон жор байдаг. Эдгээрээс гэрийн нөхцөлд бэлтгэхэд хялбараас сонгож оруулав.

Нэгдүгээр хувилбар

Орц:

  • Улаан буудайн гурил 500 гр
  • Маргарин 250 гр
  • Зөөхий 125 гр
  • Сахар 50 гр /эсвэл амт оруулах төдий/
  • 2 ширхэг түүхий өндөгний шар
  • Тал нимбэгний шүүс
  • Дунд зэргийн хэмжээтэй нэг ширхэг нимбэгний цедра /гадар хальс/

Хийх арга:

  • Гурил, сахарыг  хольж  дээр нь хөргөөд зорж хярсан маргарин  нэмж багсарна. Үүн дээрээ өндөгний шартай хольж зуурсан зөөхий, нимбэгний шүүс, нунтаг цедра, давс нэмж сайтар зуурч зуурмаг бэлтгэнэ. Зуурмагаа пергамент цаасанд боож хөргөгчид тавьж хадгална. Ийм зуурмагаар гол төлөв мөөг, май загас, зайдас, утсан махан шанз бүхий пицца бэлтгэнэ.

pizaaaaХоёрдугаар хувилбар

Орц: 

  • Гурил 250 гр
  • Аарц 100 гр
  • Хоолны 3 халбага шингэн сүү
  • Хоолны 4 халбага
  • Ургамлын тос
  • Нэг ширхэг түүхий өндөг
  • Эсгүүр /дрожжи/  20 гр
  • Чимх давс

Хийх арга:

  • Жоронд орсон бүтээгдэхүүнийг хольж зуурмаг бэлтгээд бэмбийлж элдэн 10-15 минут амраана. Ийм зуурмагаар төрөл бүрийн хурц амттай шанз, хачир бүхий пицца бэлтгэнэ.
  • Хөрөнгөтэй зуурмаг бэлтгэх өөр нэг хувилбар бий.  Хагас аяга бүлээн сүүнд 50 грамм эсгүүр хийж уусгасны дараа 200 г хайлуулсан цөцгийн тос юмуу маргаринтай нийлүүлж үүндээ нэг аяга зөөхий, 2 ширхэг түүхий өндөг нэмээд гурилаа гоожуулан хийж зуурмаг бэлтгэнэ.
  • Зуурмаг нь савны хананд наалдахгүй уян хатан байх ёстой. Ингээд дулаан газар тавьж хөөлгөнө. Ийм зуурмагаар төрөл бүрийн хачир, шанзтай пицца бэлтгэдэг.

ПИЦЦАНЫ ХАЧИР

Жинхэнэ итали пиццаны үндсэн хачир нь:

1.    Моцарелла, Эмменталь сортын бяслаг, улаан лооль, саримсаг, чабер 2.    Зайдас, чидуны жимс, каперс, саримсаг 3.    Маслин, шарсан сонгино 4.    Нимгэн хэрчсэн салями /утлагат хиам/ 5.    Нөөшилсөн туна загас Пиццанд зориулсан дээрх хачрыг ижил хэмжээтэй жижиглэж хэрчсэн, чидун жимс /маслин/-ийг яснаас нь салгасан байх шаардлагатай.

ПИЦЦА ХИЙХ АРГА

  1. Бэлэн зуурмагаас таслан авч  хайруул, савныхаа ёроолд тохирох хэмжээгээр дугуйлан 1 см-аас багагүй зузаантай элдэнэ.
  2. Хайруулын таваг, эсвэл пиццаны хэвийг жигд тосолж элдсэн зуурмагаа тэгшхэн дэвсэхдээ амсрыг арай зузаавтар байдлаар дээш гарган хашлага маягтай болгоно.
  3. Пиццаны гадаргууг тосолж үүн дээрээ жоронд заасан төрөл бүрийн хачир, шанзнаас жигд тараах буюу үелүүлэн өрж урьдчилан дунд зэрэг халаасан шарах шүүгээ, эсвэл зориулалтын богино долгионы зууханд  30 минут орчим битүү хайрч болгоно.

 oktyabri.niitlelch.mn-с

,

2016-10-17T22:48:52+00:00 2014 оны 02-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment