2 төрлийн жимсний ундаа

Home/Зөвлөгөө/2 төрлийн жимсний ундаа

2 төрлийн жимсний ундаа

үзэмний ундааҮзэмний ундаа

Орц:

  • Үзэм 20 гр
  • Элсэн чихэр 3-5 гр
  • Ус 130 мл

Хийх арга:

  1. Ялгаж цэвэрлэсэн үзмийг шүүрэн дээр тавиад бүлээн усаар сайтар шүршин угааж, хүйтэн усанд хийж 6-8 цаг дэвтээгээд тагтай саванд чихрийн хандтай хамт зөөлөн галаар 20 минут буцалгаад тагтай нь байлгаж хөргөнө.
  2. Чихрийн хандыг бэлтгэхдээ элсэн чихэр усны харьцаа 1:1 байхаар тооцоолж хийгээд 10 минут буцалгаад шүүж хэрэглэнэ.

Нохойн хошууны ундаа

Орц:

  • Хатаасан нохойн хошуу 12 гр
  • Элсэн чихэр 3 гр
  • Ус 130 мл

нохойн хошууХийх арга:

  1. Нохойн хошууг бүлээн устай тагтай саванд 8 цаг дэвтээнэ. Дэвтээсэн нохойн хошуу, ус, чихрийн хандыг хольц хийгээд зөөлөн галаар тагтай нь 30 минут буцалгаад тагтай нь байлгаж хөргөнө.
  2. Чихрийн ханпыш бэлтгэхдээ: усанд элсэн чихэр хийж зөөлөн гал дээр тогтмол хутгаж 10-12 минут буцалгаад шүүнэ. Элсэн чихэр, усны харьцаа 1:1 байна.

 

 

2016-10-17T22:47:19+00:00 2015 оны 04-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment