Өөх тос гэж юу вэ?

//Өөх тос гэж юу вэ?

Өөх тос гэж юу вэ?

oilХүний бие организмын үйл ажиллагаанд өөх тос тодорхой хэмжээгээр зайлшгүй шаардлагатай байдаг. Тэдгээрийг хоол хүнсэндээ хэрэглэх нь зарим төрлийн аминдэмийг шингээхэд нь тусалдаг. Өөх тос нь бие махбодийн зарцуулах илчлэгийн эх үүсвэр билээ. Үүнийг хүний бие махбодь өөрөө бий болгож чаддаггүй, харин бие организмд зайлшгүй шаардлагатай байдаг тосны хүчлийг хангаж өгдөг.Гэвч амьтны гаралтай өөх тостой хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэх нь таргалж, биеийн жин нэмэгдэх нэг шалтгаан болдог. Амьтны гаралтай буюу ханасан өөх тостой хоол хүнс хэрэглэх нь хүний цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлж, улмаар энэ нь зүрх судасны өвчин, тухайлбал артерийн даралт ихсэх, цаашлаад тархинд цус харвах, зүрхний шигдээс үүсэх нөхцөл болдог байна.

Бидний хоол хүнсэнд агуулагддаг өөх тосыг ханасан ба ханаагүй гэсэн үндсэн хоёр төрөлд хуваан үздэг. Тиймээс бид өдөр тутмын хоол хүнсэндээ урьдын хэвшил болсон амьтны ханасан өөх тостой хоолныхоо оронд аль болох ургамлын гаралтай ханаагүй тос агуулсан хоол хүнс хэрэглэх нь чухал.

Өөх тос нь гарал үүслээрээ амьтны ба ургамлын гаралтай гэж ангилагддаг. Амьтны гаралтай өөх тос нь ханасан өөхний хvчлээр баялаг байдаг. Ургамлын гаралтай өөх тос нь найрлагандаа эс эдийн өсөлт хөгжилт, бодисын солилцоонд чухал ач холбогдол бvхий өөхний ханаагvй хvчил агуулсан байдаг билээ.

Ханасан өөх тос

Амьтны гаралтай өөх тос их хэмжээгээр агуулсан хоол хүнс хэрэглэх нь хүний цусан дахь холестерины хэмжээ, улмаар зүрх судасны өвчин үүсэх боломжийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс ханасан өөх тостой хоол хүнсний хэрэглээгээ багасгах нь зөв бөгөөд үүнийг дараах байдлаар хэрэгжүүлж болно.

Үүнд:

  • Амьтны гаралтай өөх тос их хэмжээгээр агуулсан хоол хүнс аль болох бага идэх
  • Амьтны гаралтай хоол хүнснээс дотор гэдэс, элэг, тархи хамгийн их ханасан өөх тос агуулдаг учир идэхгүй байх
  • Амьтны гаралтай өөх тостой хоолныхоо оронд ургамлын гаралтай өөх тостой хоол хүнсийг сонгож хэрэглэх

Дараах бүтээгдэхүүнд ханасан өөх тос их хэмжээгээр агуулагддаг.

Үүнд:

  • Өөхтэй мах, төрөл бүрийн хиам
  • Цөцгийн тос, шар тос, гахайн өөх тос
  • Цөцгий, зөөхий, мөхөөлдөс
  • Европ бяслаг
  • Нарийн боов, жигнэмэг
  • Төрөл бүрийн шоколад

ncdi.mn-с

2016-10-17T22:49:32+00:00 2013 оны 09-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment