Өргөст хэмх

//Өргөст хэмх

Өргөст хэмх

Өргөст хэмх нь хамгийн эртний өргөн тархсан тарималын нэг юм. Өргөст хэмхийн маш олон сорт байдаг. Хүнсний ногоон дотроос хамгийн их хэмжээний ус агуулдаг.

  •   Ус: 94,3-98,2%,
  •   Сахар: 1,07-2,54%,
  •   Уураг: 0,56-1,1%,
  •   Эслэг: 0,33-0,78%,
  •   Өөх тос: 0,08-0,27%
  •   Эрдэс давс: 0,25-0,58%,
  •   Эфирийн тос:1%.

 

Амин дэм бага байдаг боловч бичил элемент, эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг тул биеийн дотоод эрхтэний хүчиллэг, шүлтлэгийг хэвийн хадгалдаг тул шинэ ургамлын өргөст хэмхийг хүнсэнд хэрэглэх нь эрүүл мэндэд ач холбогдолтой. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд өргөн хэрэглэдэг.

Мөн инсулинтай төстэй фермент агуулдаг тул чихрийн шижин өвчний эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд хүлэмж ба ил хөрсөнд өргөн тариалдаг. Өргөст хэмх их хэмжээний ус агуулдаг, хадгалалт даадаггүй тул давсалж исгэх, консервлох зэргээр нөөшилдөг.

Өргөст хэмхийг агааржуулалттай  зориулалтын полиэтилен уутанд 0-+8°С 15-30 хоног хадгалж болдог.

2016-10-17T22:51:10+00:00 2012 оны 06-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment