Орц:
- Өргөст хэмх 2 кг
- Ус 2 л
- Сахар 60 гр
- Давс 60 гр
- Уксус /70%/ 20 гр
Нэг шилэнд:
- Сонгино 1 цагираг
- Сармис 1 хумс
- Гоньд 3 гр
- Хар үрлэн перец 3 ш
- Лаврын навч 1 ш
Хийх арга:
- Өргөст хэмхээ задгай талбайд ургасан жигд ногоон өнгөтэй, хатуу биетэй 8-12 см урттай, 4-6 см өргөн хэмжээтэйг сонговол зохимжтой.
- Өргөст хэмхээ хүйтэн усанд 3-6 цаг дэвтээнэ. Ишийг нь тайран авч зөөлөн үстэй сойзоор ишний хэсэг болон их биеийг угаана.
- Шил таглааг жигнүүр дээр 5 минут ариутгана. Орох амтлагч тус бүрийг зургийн дагуу хэрчинэ.
- Шилэндээ орцын дагуу амтлагчаа хийнэ. Амтлагчтай шилэнд өргөст хэмхээ дүүртэл савлана.
- Уусмалын усаа буцалгаад орцын дагуу найруулна. Уусмалаа шилний амсраас 1 см зайтай хүртэлх хэмжээнд дүүргэнэ.
- Таглаагаа гараар таглана. Дараа нь өргөст хэмхээ жигнүүр дээр тавьж 20 минут ариутгана. 0,7 л шилтэйг 15 минут, 1 л шилтэйг 20 минут жигнэж ариутгана.
- Ариутгалын дараа гаргаад суларсан таглааг гүйцээж чангална. Доош харуулж хөргөнө.
Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор-с
Leave A Comment