Орц:
- Өргөст хэмх – 2 кг
- Ус – 2 л
- Сахар – 60 гр
- Давс – 60 гр
- Уксус – 70% – ын 20 гр
- Нэг шилэнд – Сонгино 1 цагираг
- Сармис 1 хумс
- Гоньд 3 гр
- Хар үрлэн перец 3 ш
- Лаврын навч 1 ш

Хийх арга:
- Өргөст хэмхээ задгай талбайд ургасан жигд ногоон өнгөтэй, хатуу биетэй 8 -12 см урттай 4 – 6 см өргөн хэмжээтэйг сонговол зохимжтой.
- Өргөст хэмхээ хүйтэн усанд 3- 6 иаг дэвтээнэ.
- Ишийг нь тайрч авна.
- Зөөлөн үстэй сойзоор ишний хэсэг болон их биеийг нь угаана.
- Шил таглааг жигнүүр дээр 5 минут ариутгана.
- Орох амтлагч тус бүрийг хэрчинэ.
- Шилэндээ орцын дагуу амтлагчаа хийнэ.
- Амтлагчтай шилэнд өргөст хэмхээ дүүртэл савлана.
- Ус буцалгагчинд усаа хийнэ
- Уусмалаа орцын дагуу найруулна.
- Уусмалаа шилний амсраас 1см зайтай хүртэлх хэмжээнд дүүргэнэ.
- Таглаагаа гараар таглана.
- Өргөст хэмхээ жигнүүр дээр тавьж 20 минут ариутгана. 0.7л шилтэйг нь 15 минут, 1л шилтэйг 20 минут жигнэж ариутгана.
- Ариутгалын дараа гаргаад суларсан таглааг гүйцээж чангална.
- Доош харуулж хөргөөнө.
Нэмэлт:
- Хэрэв та халуун ногоотойг идэх сонирхолтой бол халуун чинжүүг хэрчээд хийж болно.
- Лооль, амтат чинжүү өөрийн сонирхолдоо нийцүүлэн баяжуулан хийж болно.
Leave A Comment