Өргөст хэмх дарах

//Өргөст хэмх дарах

Өргөст хэмх дарах

gazarshim1Орц:

  • Өргөст хэмх 2 кг
  • Ус 2 л
  • Сахар 60 гр
  • Давс 60 гр
  • Уксус 70% – ын 20 гр

Нэг шилэнд:

  • Сонгино 1 цагираг
  • Сармис 1 хумс
  • Гоньд 3 гр
  • Хар үрлэн перец 3 ш
  • Лаврын навч 1 ш

Хийх арга:

  1. Өргөст хэмхээ задгай талбайд ургасан жигд ногоон өнгөтэй, хатуу биетэй 8 -12 см урттай 4 – 6 см өргөн хэмжээтэйг сонговол зохимжтой.
  2. Өргөст хэмхээ хүйтэн усанд 3- 6 цаг дэвтээнэ.
  3. Ишийг нь тайрч авна.
  4. Зөөлөн үстэй сойзоор ишний хэсэг болон их биеийг нь угаана.
  5. Шил таглааг жигнүүр дээр 5 минут ариутгана.
  6. Орох амтлагч тус бүрийг хэрчинэ.
  7. Шилэндээ орцын дагуу амтлагчаа хийнэ.
  8. Амтлагчтай шилэнд өргөст хэмхээ дүүртэл савлана.
  9. Ус буцалгагчинд усаа хийнэ
  10. Уусмалаа орцын дагуу найруулна.
  11. Уусмалаа шилний амсраас 1 см зайтай хүртэлх хэмжээнд дүүргэнэ.
  12. Таглаагаа гараар таглана.
  13. Өргөст хэмхээ жигнүүр дээр тавьж 20 минут ариутгана. 0.7л шилтэйг нь 15 минут, 1л шилтэйг 20 минут жигнэж ариутгана.
  14. Ариутгалын дараа гаргаад суларсан таглааг гүйцээж чангална.
  15. Доош харуулж хөргөөнө.

Нэмэлт:

  • Хэрэв та халуун ногоотойг идэх сонирхолтой бол халуун чинжүүг хэрчээд хийж болно.
  • Лооль, амтат чинжүү өөрийн сонирхолдоо нийцүүлэн баяжуулан хийж болно.

хоол.мн-с

2016-10-17T22:47:02+00:00 2015 оны 09-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment