Орц: 2 хүн
- Шинэхэн цагаан талхны үйрмэг 3 х/х
- Амтат чинжүү 1 ш
- Ногоон сонгино 1 багц
- Өргөст хэмх 1 кг
- Ногооны шөл 1,5 аяга
- Сармис 1 хумс
- Давс
- Нунтаг улаан, хар перец
Хийх арга:
- Чинжүүг угаагаад үртэй голыг нь салгаж цэвэрлээд том томоор хэрчинэ. Өргөст хэмхийг угаагаад хальсалж шоо хэлбэртэй хэрчинэ. Сонгино сармисыг угааж хальслаад жижиглэж хэрчинэ.
- Өргөст хэмх чинжүү сонгиныг нийлүүлээд ½ хэсгийг блендэрт хийж дээр нь 1 аяга шөл нэмж нухашлана. Том саванд ногооны нухашийг хийгээд дээр нь талхны үйрмэг нэмж хутгана.
- Үлдсэн шөл болон ногоо сармисыг нэмж хийгээд давс перецээр амталж хутгаад порцлон таваглана.
Гэр гэртээ тогооч сэтгүүл №07 /2013/
Leave A Comment