Орц:
- Огурцы 6 ш
- Нарийхан, савхан болгож хэрчиж бэлтгэсэн лууван ¼ стакан
- Сонгино ¼ стакан
- Ногоон сонгино 3 ш
- 2 см урттай хэрчиж бэлтгэсэн мангир 2 стакан
- Сармис 2 ш
- Загасны тос ¼ стакан
- Чинжүү /халуун/ 1 стакан
- Сахар 1 амны халбага
- Давс 1 стакан
Хийх арга:
- Ө/х-ээ угаагаад 2 талыг нь авч хаяна. Долоовор хурууны хэмжээтэй, урттай болгон (ерөнхийдөө 3 тэнцүү) хуваана. Ингэж хуваасан өргөст хэмхээ модон дээрээ уртааш нь хэвтүүлж байгаад хэрээслэн зүснэ. Гүйцэд хэрчихгүй шүү. Энэхүү үйлдлийг хийсэний дараа нэг тал нь 4 салаалсан, нөгөө тал нь бүтэн ө/х-тэй болно.
- Дээрх маягаар бэлтгэсэн өргөст хэмхээ тал стакан давстай холиод 30 минут орчим байлгана.
- Томхон саванд 1/4 стакан загасны тос, тал стакан халуун, улаан чинжүү, нухаж бэлтгэсэн 2 хумс сармис, 1 амны халбага сахараа холиод хутгана.
- 2 см орчим болгон хэрчсэн мангираа (2 стакан), 3 ш уртааш нь нэг хуваан 2 см урттай хэрчиж бэлтгэсэн ногоон сонгино, нарийхан хэрчиж бэлтгэсэн лууван, нарийхан хэрчсэн сонгино, 2 хумс сармистайгоо холино. Улаан чинжүүний бэлдмэл дээрээ нэмээд халбагаар сайтар хутгана.
- Өргөст хэмхээ шүүгээд, угаагаад резинен бээлий өмсөн бэлтгэсэн амтлагч, сонгины бэлдмэлээ өргөст хэмхний салаалсан хэсэг рүү чихээд, агаар оруулдаггүй саванд хийн хадгална. Ингэж бэлтгэсэн кимчиг тэр даруй идэж болно.
Хоол.мн-с
Leave A Comment