Өргөст хэмхний кимчи

//Өргөст хэмхний кимчи

Өргөст хэмхний кимчи

zurag4Орц:

  • 6 ш өргөст хэмх
  • 1/4 аяга нарийхан, савхан хэлбэртэй болгож хэрчиж бэлтгэсэн лууван
  • 1/4 аяга сонгино
  • 3 ш ногоон сонгино
  • 2 аяга мангир /12 см урттай хэрчиж бэлтгэсэн/
  • 1/4 аяга загасны тос
  • 1 аяга чинжүү
  • 1 х/х элсэн чихэр
  • 1 аяга давс

Хийх арга:

  1. Өргөст хэмхээ угаагаад 2 талыг нь авч хаяна. Долоовор хурууны хэмжээтэй урттай болгон хуваана.
  2. Ингэж хуваасан өргөст хэмхээ модон дээрээ уртааш нь хэвтүүлж байгаад хэрээслэн зүснэ. Гүйцэд хэрчихгүй бөгөөд энэхүү үйлдлийг хийсний дараа нэг тал нь 4 салаалсан, нөгөө тал нь бүтэн өргөст хэмхтэй болно.
  3. Дээрх маягаар бэлтгэсэн өргөст хэмхээ тал аягатай давстай холиод 30 минут орчим байлгана.
  4. Томхон саванд 1/4 аяга загасны тос, тал стакан халуун, улаан чинжүү, нухаж бэлтгэсэн 2 хумс сармис, 1 х/х элсэн чихрээ холиод хутгана. 2 см орчим болгон хэрчсэн мангираа (2 аяга), 3 ш уртааш нь нэг хуваан 2 см урттай хэрчиж бэлтгэсэн ногоон сонгино, нарийхан хэрчиж бэлтгэсэн лууван, нарийхан хэрчсэн сонгино, 2 хумс сармистайгаа холино. Улаан чинжүүний бэлдмэл дээрээ халбагаар нийцтэл сайтар хутгана.
  5. Өргөст хэмхээ шүүж угаагаад резинэн бээлий өмсөн бэлтгэсэн амтлагч, сонгины бэлдмэлээ өргөст хэмхний салаалсан хэсэг рүү чихээд, агаар оруулдаггүй саванд хийн хадгална.
  6. Ингэж бэлтгэсэн кимчиг тэр даруй идэж болно. Олгохдоо бүтнээр нь эсвэл зүсэгдээгүй хэсгийг тайран таваглаад олгож болно.
2016-10-17T22:46:34+00:00 2016 оны 04-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment