Өргөст хэмхний ач тус

Home/Зөвлөгөө/Өргөст хэмхний ач тус

Өргөст хэмхний ач тус

Өргөст хэмх нь дараахи эрдэс бодисуудыг өөртөө агуулдаг байна. Ус / 95-96% / витамин В3, гамма лидолений хүчил, фитостероп, витамин С 5-10 мг, витамин В1, Кали, витамин А, фолик хүчил, эслэгээр баялаг. 100 гр өргөст хэмх ердөө л 12 ккал илчлэгтэй учраас жин барих гэж буй хүмүүст хамгийн хэрэгцээтэй хүнс юм. Өргөст хэмхэнд фитостероп ба терпен байгааг судлаачид тогтоосон нь хавдраас сэргийлэх сайн талтай. Өргөст хэмхийг өнөө үед гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр ашиглаж байна.

Хүний эд эсийг чийгээр баяжуулж цэвэршүүлэх бөгөөд хөгшрөлт хуурайшилтыг багасгадаг гоо сайхны өндөр ач холбогдолтой ургамал юм. Мөн нимгэн зүссэн өргөст хэмхийг өвдсөн эсвэл хорхой шавьжинд хазуулсан үед тухайн хэсэгт тавихад өвдөлтийг бууруулах тустай.

Амны хөндийн эвгүй үнэрийг өргөст хэмхийн шүүс дарж, сэрүүн цэнгэг мэдрэмж төрүүлнэ. Хэрчим өргөст хэмхийг тагнайдаа хэлээрээ түлхэн хүргэж 30 орчим секунд байлгахад амны эвгүй үнэр арилдаг байна.

Өргөст хэмх нь шээсэн дэх хүчлийн хэмжээг бууруулдаг учир бөөрийг эрүүл байлгахад тустай.

2019-02-14T17:22:04+08:002019 оны 02-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment