Өргөст нохойн хошуу /Rosa AclcuLaris Lingl/

Home/Зөвлөгөө/Өргөст нохойн хошуу /Rosa AclcuLaris Lingl/

Өргөст нохойн хошуу /Rosa AclcuLaris Lingl/

nohoin hoshuМонгол орны ой, ойт хээрийн бүс, Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Хянан, Монгол Алтай, Говь-Алтай, Дундад халх, Дорнод Монголд ихэвчлэн ширэнгэ ба холимог ойн захаар, голын шугуй, уулсын ам, хөндийн хусан төгөл, ганга, жалга, гол мөрний эрэг, дэнж асга хаданд тархмал, сарнайн овгийн сөөгөн ургамал. Хамгийн өргөн тархсан, аж ахуйн ач холбогдол илүүтэй нь өргөст нохойн хошуу юм. Нарийхан жижиг өргөсөөр хучигдсан цайвардуу бор хүрэн өнгийн холтос бүхий салаа иштэй 2м хүртэл өндөр ургадаг.

Ирмэг нь 5-7ш гүнзгий шүдэлсэн, урвуу өндөг буюу ланцуй хэлбэрийн дээд талдаа сийрэг, ар талдаа өтгөн судалтай навчнуудаас бүрдсэн өргөсөөр бүрхэгдсэн хос бус өдлөг нийлмэл навчтай. Үзүүр нь нарийссан гонзгойвтор өндөг хэлбэрийн 2-3см урт, 1.5см өргөн улаан өнгийн жимс нь 9-р сард боловсорч намар орой болтол ишиндээ хадгалагдана. Жимсэнд С аминдэм, үндэс навчнд нь таннид ихээр агуулагдсан байх төдийгүй, төрөл бүрийн аминдэмээр баялаг А1. В2. С-1000-3300мг%, Р-200-700 мг% аминдэм, флавонойд, саахар-18%, эфирийн тос-0.04%, идээлэгч бодис, органик хүчил зэрэг агуулагдана.

Жимсийг час улаан болсон үед түүн авч зуухан дээр буюу тусгай хатаагуурт тэр даруйд хатаавал сайн чанартай байдаг. Мөн утсанд хэлхэж дүүжлэн хатааж хадгалдаг аргатай (өргөст нохойн хошууны хатаасан 1ш жимс нь дунджаар 0.3-0.6гр).

Нохойн хошуугаар С аминдэм үйлдвэрлэхээс гадна ундааны зүйл хийж болно. Эмнэлэгийн хэрэгцээнд иш, навч, жимс, үндсийг хэрэглэх боловч зонхилон жимс, навчийг хэрэглэхэд тохиромжтой.

2016-10-17T22:49:34+00:00 2013 оны 09-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment