Өндөг юунаас бүтдэг бэ?

//Өндөг юунаас бүтдэг бэ?

Өндөг юунаас бүтдэг бэ?

baby-chick-and-an-eggӨндөг нь шар уураг, цагаан уураг, шохойлог хальс гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх хүний амьдралд зайлшгүй шаардагдах тэжээлийн бодисуудыг агуулагч хүнс юм. Өндөгний химийн найрлага хальсыг эс тооцон дунджаар үзүүлбэл: 73,6% нь ус, 13% нь уураг, 12% нь өөх тос, 0,6% нь нүүрс ус, 1 % нь кальци, фосфор зэрэг эрдэс бодис байдаг. Өндөгний хамгийн үнэ цэнэтэй хэсэг бол дотор нь байдаг шар  бөгөөд үүнд уураг, өөх, нүүрс ус, эрдэс амин дэмээс гадна бас A, B, D, E амин дэм агуулагдана. Мэдрэлийн болон уураг тархины эд эсийг лецитин хэмээх зайлшгүй чухал бодисоор хамгийн ихээр хангадаг нь өндөг юм.

Өндөг чанахдаа юуг анхаарах вэ?

  • Өндөг чанаж байхад чинь хальс нь хагараад байвал усандаа бага зэрэг давс нэмээрэй.
  • Өндгийг хүйтэн усанд ахиухан давс, эсвэл бага зэрэг орос цуутай чанахад хальс нь хагарахгүй.
  • Өндөгний хальс нь нүх сүв ихтэй тул бохир усанд чанах, бохир гараар барихад гарт чинь буй нян түүгээр дамжаад өндөгөн дотор орж болзошгүй.
  • Түүхий болсон өндөгийг ялгахад амархан: тэгш газар тавиад хүчтэй эрчлэн эргүүлэхэд түүхий нь эргэж өгдөггүй, харин болсон нь эрчлээд л эргээд байдаг.
  • Тунгалаг шөлөнд өндөгний шарыг хийвэл амттай болно.
  • Хагарсан хальстай өндөг чанах бол усанд нь ахиухан давс хийхэд доторх нь урсаж гарахгүй.
  • Нарийн боов хийхдээ цагааныг нь авч хэрэглээд шарыг нь харин хүйтэн усанд хадгалбал зохилтой.
  • Талх нарийн боовны гурилд өндөгний шарыг хийвэл сэвсгэр болж тийм гурилаар хийсэн бүтээгдэхүүн хатахгүй удна.
  • Өндөгнөөс зөвхөн цагааныг нь авах хэрэг гарвал хоёр үзүүрээс нь зүү тэвнээр хатгаж цоолоход цагаан нь урсаж гараад шар нь хальсан дотроо үлдэнэ.

Өндөгний хальсанд кальци ихээр агуулагддаг уу?

Унгарын эмч Кромпехер хэсэг эрдэмтдийн хамт 10 жилийн турш судалгаа хийсний дүнд өндөгний хальс бол бие организмд хялбар шингэцтэй кальцийн эх булаг гэдгийг нотолсон. Кальциар дутахад хамгийн наад захын эх үүсвэр нь өндөгний хальс юм. Тахианы өндөгний хальс нь бүхэлдээ буюу 94 хувь нь карбонат I кальци /углекислый кальци/-аас тогтдог тул биед амархан шингэдэг. Тэрээр бие махбодид шаардлагатай бүх микроэлементийг агуулдаг, зэс, фтор, төмөр, марганец, молибден, фосфор, хүхэр, цинк, кремни гэх мэт 27 элемент байдаг. Ялангуяа кремни ба молибден маш чухал. Бидний өдөр тутмын хүнсэнд эдгээр бодис бараг байдаггүй. Гэтэл бие организмын биохимийн урвал хэвийн явагдахад эдгээр бодис нэн шаардлагатай. Өндөгний хальсны бүтэц нь яс, шүдний бүтэцтэй адил бөгөөд чөмөг төлжихөд нэн тустай.

nvts.mn-c 

2016-10-17T22:48:52+00:00 2014 оны 02-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment