Өндөг улаан лооль, гурилтай шөл

Home/Зөвлөгөө/Өндөг улаан лооль, гурилтай шөл

Өндөг улаан лооль, гурилтай шөл

5665Орц: 1 хүн

  • Улаан лооль 150 гр
  • Өндөг 1 ш
  • Нэрийн гоймон 80 гр
  • Цагаан гаа 10 гр/жижиглэнэ/
  • Тахианы нунтаг амтлагч 5 гр
  • Нунтаг цагаан перец 3 гр
  • Давс 10 гр
  • Үүсүү 3 гр
  • Бэлэн шөл эсвэл ус 300 гр
  • Ногоон сонгино 15 гр
  • Гүнжидийн тос 30 гр

Хийх арга:

  1. Улаан лоолийн хальсыг хялбар салгахын тулд хөнгөн хэрээс зүсэлт хийж буцлам халуун усанд 1 минут орчим дүрээд шууд хүйтэн усанд хийж хальсыг авна. Дараа нь жижиглэн хэрчинэ.
  2. Өндөгөө бага зэргийн давсаар амт оруулж хутгаад, тосонд жижиг жижиг болгон шарна. Хэрчиж бэлтгэсэн улаан лооль, цагаан гааг хольж хуурна.
  3. Цагаан гаатай амталж хуурсан улаан лооль дээр урьдчилан шарж бэлтгэсэн өндөг , ус, перец, давс, тахианы нунтаг амтлагч зэргийн хамт 3 минут орчим буцалгана.
  4. Туузан гоймонг тусад нь 3 минут орчим чанаж болгоод шүүж авна. Шөлний аяганы ёроолд чанасан гоймонгоо хийж дээрээс нь амтат улаан лоолийн шөлөө хийж ногоон сонгино цацвал илүү анхилам, өнгөлөг болно. Энэхүү хөнгөн маягийн шөлийг та оройн хоолондоо сонговол илүү тохиромжтой.

 

2016-10-17T22:47:34+00:00 2015 оны 03-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment