Өндөг муудсан үгүйг хэрхэн мэдэх вэ?

Home/Зөвлөгөө/Өндөг муудсан үгүйг хэрхэн мэдэх вэ?

Өндөг муудсан үгүйг хэрхэн мэдэх вэ?

sdasddasdasdЮуны түрүүнд хадгалах хугацааг нь хар. Гадар баглаа боодол, хайрцаг сав, эсвэл худалдаалж буй худалдагчид зөвшөөрлийн бичиг байгаа. Түүн дээр анх нийлүүлэгдсэн он сар өдөр бичигдсэн бий. Таваас илүүгүй хоног хадгалсан бол илүү сайн.

Хагас литрийн саванд ус хийж түүн дээр хоолны нэг халбага давс хий. Дараа нь өндгөө хийж хөдөлгөөнийг нь ажигла. Хэрвээ бүхэлдээ усанд далд ороод хөвж байвал шинэ өндөг, харин тал хэсэг нь ил гарч байвал дунд зэрэг, ил хөвж байвал түүнийг шууд устгах хэрэгтэй.

Өндгөө гэрэлд барьж хар. Хэрвээ дотор нь бараан толбо үзэгдвэл энэ нь гэмтсэн муудсан өндөг гэнэ. Гэхдээ өндгийг шалгах энэ арга нь тэр бүр бодитой байж чаддаггүйг хэлэх хэрэгтэй.

Өндөгний шар муудаж, ялзарсан, амтанд өөрчлөлт орсныг энэ аргаар тодорхойлох боломжгүй юм. Өндөгний чанарыг шалгадаг овоскоп хэмээх тусгай багаж байдаг. Энэ нь хайрцагны амсарт байрлуулсан чийдэнгийн тусламжтайгаар өндөгний дотор ямар нэг толбо байгаа эсэхийг тодорхойлдог байна.

2016-10-17T22:47:25+00:00 2015 оны 04-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment