Өндөгөнд агуулагдах амин дэмийн тухай

Home/Зөвлөгөө/Өндөгөнд агуулагдах амин дэмийн тухай

Өндөгөнд агуулагдах амин дэмийн тухай

wpid-cracked-brown-eggЧанарын шаардлагыг хангасан дундаж хэмжээтэй нэг өндөгөнд агуулагдах ичлэгийн хэмжээ 76 килокалори байдаг бөгөөд тэжээллэг чанараараа 40 грамм үхрийн мах, 200 грамм сүүтэй тэнцдэг. Өдөрт нэг өндөг хэрэглэснээр насанд хүрсэн эрэгтэй хүн өөрт шаардагдах энергийн буюу уураг эрдэс бодисын хэрэгцээний 3%, эмэгтэй хүн 4%-ийг, витамины хэрэгцээний 10-30%-ийг авах боломжтой төгс чанартай бүтээгдэхүүн юм. Иймд өндөгөнд уураг, амин дэм, эрдэс баялаг их хэмжээтэй, өөх тос бага агууллагддаг учраас эрүүл хооллоход хамгийн үнэ цэнэтэй, сувилалын чанартай бүтээгдэхүүн юм.

Өндөг нь уургийн гайхалтай эх үүсвэр бөгөөд хүний биед шаардлагатай үндсэн амин хүчлүүдийг өөртөө агуулдаг. Өндөгний өөрийн жингийн 12.5% нь буюу 6,25 гр нь уураг бөгөөд өндөгний шар, цагаан аль алинд нь байдаг. Хэдийгээр уураг өндөгний шард их хэмжээгээр агуулагддаг боловч заримдаа цагаанд шараас их уураг агуулагдах тохиолдлууд байна. Өндөгний уургийн тухай хамгийн ойлгомжтой харьцуулалт бол өндөгний уураг нь чанарын хувьд эхийн сүүний дараа ордог гайхамшигтай хүнс юм. Зарим бүтээгдэхүүний уургийн чанарын үзүүлэлттэй харьцуулвал:

  • Бүтэн өндөг 93.7%
  • Сүү 84.5%
  • Загас 76.0%
  • Үхрийн мах 74.3%
  • Шар буурцаг 72.8%
  • Цайруулсан будаа 64.0%
  • Арвай 64.0%
  • Эрдэнэ-шиш 60.0%
  • Хуурай вандуй 58.0%-тай тус тус байдаг байна.

Иймд өндөг нь махыг орлох хоол хүнсэн дэхь уургийн чухал эх үүсвэр болсон үр шимтэй хүнс юм.

С витаминаас бусад бүх чухал амин дэмүүдийг өөртөө агуулдаг. Бүх төрлийн В болон өөх тосонд хялбар уусдаг амин дэмүүдээр баялаг. Мөн өндөгөнд A, B, B6, В12, D, E гэх мэт 13 төрлийн витаминууд, юугаар ч орлуулашгүй амин хүчлүүд болон хүний биед зайлшгүй хэрэгтэй байдаг эрдэс бодисууд болох фосфор, төмөр, кальци, кали, селен, иод, медь, кобальт зэрэг микроэлементүүд агуулагддаг.

green-and-yellow-yolk-in-hard-boiled-eggsХүний биеийн эрүүл мэндэд хэрэгтэй эрдэс баялгийг агуулдаг. Бамбай булчирхайн дааварт шаардлагатай иод, ясанд сайн фосфор гэх мэтийн эх үүсвэр болдог. Өндөгөнд агуулагддаг зарим эрдэс бодисуудын ашиг тусыг дурьдвал:

  • Цайр  шархыг анагаахад чухал үүрэгтэй мөн өсөлт болон халдварын эсрэг нөлөөтэй.
  • Селен антиоксидант ясны бүтцийн өсөлт, мэдрэлийн үйл ажиллагаанд хэрэгтэй.
  • Кальци ясны сийрэгжилтийг зогсоож бэхжүүлдэг.

Мөн түүнчлэн өндөг найрлагандаа цусны улаан эсэд чухал төмөр агуулдаг. Өндөгөнд агуулагдах эрдэс бодисууд нь зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг багасгаж, бие организмын дархлааны системийг сайжруулж, бамбай булчирхай, дахин боловсруулах эрхтнүүдэд эергээр нөлөөлж, хүнийг үргэлж залуу, эрүүл байлгах нэг чухал эх үүсвэр болж байдаг.

Нэг том өндөг нь 213 мг холестериныг агуулдаг. Энэ нь өөхний солилцоог зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба өндөгний тосны хүчил нь өөхлөлтийн эсрэг бодис болох лецитин /бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн ихээр өндөгөнд агуулагддаг/, кефалин, арахидонын хүчил зэргийн эх булаг болдог. Холестерин нь биеийн бүх л амьд эд эсэд мөн цусанд агуулагддаг өөх тост бодис юм. Энэ бодис нь хүний бие махбодид шаардлагатай хэмжээгээр үүсч хуримтлагдаж байдаг хүний биеийн маш чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Гэхдээ хоол тэжээлийн замаар их хэмжээний холимог найрлагатай өөх тосыг хэрэглэх нь цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлдэг.

nvts.mn-c

2016-10-17T22:48:49+00:00 2014 оны 02-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment