Өндөгтэй котлет

Home/Зөвлөгөө/Өндөгтэй котлет

Өндөгтэй котлет

cutletОрц: 4 хүн

  • Талх 80 гр
  • Сүү 80 мл
  • Сонгино 3 ш
  • Цөцгийн тос 1 х/х
  • Татсан мах 500 гр
  • Өндөг 2 ш
  • Горчиц 2 х/х
  • Хатаасан майрон 1 ц/х
  • Жижиглэж хэрчсэн петрушка 2 х/х
  • Ургамлын тос 3 х/х
  • Мөөг 200 гр
  • Улаан лооль 3 ш
  • Ногоон урт фасоль 100 гр
  • Сармис 1 хумс
  • Шөл 50 мл

Хийх арга:

  1. Талхаа сүүнд норгоно. Нэг сонгиноо жижиглэж хэрчээд цөцгийн тосондоо шарна. Татсан махандаа шарсан сонгино, дэвтээсэн талхаа хийж хутгана. Дээрээс нь өндөг, горчиц, майоран, петрушкаа хийж сайн холино. Давсалж перцлэнэ.
  2. Амталсан, татсан махаараа котлет бэлдэж 2 хоолны халбага ургамлын тосонд хийж шарна. Мөөг ба фасолио хөлдөөнө. Үлдсэн сармис сонгиноо жижиглэж хэрчинэ.
  3. Улаан лоолио дөрвөлжин хэрчинэ. Фасолийг 4 минут орчим чанана. Үлдсэн тосондоо сармис сонгиноо шарна. Мөөг фасолиа нэмж хийгээд шөл, улаан лоолио бас хийнэ.
  4. 4 минут жигнээд давс, перец дахин цацаад таваглана.

100 шилдэг хоолны жор

2016-10-17T22:49:38+00:00 2013 оны 07-р сарын 31|Зөвлөгөө|

Leave A Comment