Өндөгний хальсан эмчилгээний тухай

Home/Зөвлөгөө/Өндөгний хальсан эмчилгээний тухай

Өндөгний хальсан эмчилгээний тухай

egg_raw_egg_yolkИхэнх ардын эмч, домч нар тахианы өндөгний хальс хүний бие махбодид, ялангуяа өсөж торниж буй залуу хүмүүсийн биед маш хурдан шингэдэг кальцийн төгс эх үүсвэр хэмээн тооцдог. Кальцийн дутагдал, тэр дундаа ясан дахь кальцийн дутагдал нь хамгийн өргөн тархсан бодисын солилцооны алдагдлын илрэл юм. Кальцийн солилцоо алдагдахад ихэвчлэн цус багадах, ханиад харшилд өртөмтгий болох, уруул хомхой долоох зэрэг шинж чанарууд дагалдаж байдаг.

Өндөгний хальсыг цацраг идэвхт бодисоор бохирдсон бохирдлын голомт дээр өндөр үр дүнтэй ашиглах боломжтой гэнэ.Учир нь тэрээр хүний нугасанд стронций-90 бодисын цөм хуримтлагдахад саад учруулдаг байна.

Үүний тулд өдөрт 2-6 грамм өндөгний хальс хэрэглэнэ. Кальцийн солилцооны алдагдлыг орчин үеийн анагаах ухааны аргаар эмчлэхэд маш хэцүү байдаг. Учир нь албан ёсны анагаах ухаанд өргөн хэрэглэдэг хлорт кальций, гипс, шохой зэрэг нь хүний бие махбодид маш муу шингэдэг. Харин 90 % нь карбонат кальцийгаас тогтдог тахианы өндөгний хальс биед хурдан шимэгдэхээс гадна  зэс, фтор, төмөр, марганц, молибден, фосфор, хүхэр цахиур, цайр зэрэг 27 төрлийн бие махбодид амин чухал шаардлагатай бичил элементүүдийг агуулдаг байна. Бидний өдөр тутмын хүнс бие махбодид биохимийн урвал явагдахад зайлшгүй шаардагдах цахиур, молибденыг маш бага агуулдаг тул өндөгний хальсыг ашиглах нь чухал асуудал билээ. Шүд, ясны найрлагатай адил тул өндөгний хальс юуны өмнө тэднийг бэхжүүлнэ.Үүний хажуугаар чөмөгний цус бүрэлдүүлэх ажиллагааг эрчимжүүлдэг ажээ. Өндөгний хальсны нунтгийг туршилтын журмаар хэрэглэхэд маш өндөр анагаах чадварыг харуулсан байна.Үүний зэрэгцээ ямар нэгэн сөрөг нөлөө гараагүй болно. Хүүхдийн тэжээлд өндөгний хальсыг нэмэхэд төрөлхийн түнхний мултрал /врождённый вывих бедра/, ясны зөөлрөл, хэврэгшил /остеопороз/ зэрэг тулгуур эрхтний өвчлөлийн эдгэрэлтийг түргэсгэдэг. Хүүхэд төрсөн эхний жилд кальцийн солилцоо удаашралтай байдаг тул энэ үед нь  өндөгний хальс хэрэглүүлэх онцгой заалттай.

Тахианы өндөгний хальсыг хэрэглэх арга тун амархан. Ихэнх тохиолдолд хальсыг ариутгах онцгой технологи шаардагдахгүй бөгөөд өндгийг эхлээд савантай бүлээн усаар угааж сайтар зайлна.

Нялх хүүхдэд хэрэглэх бол буцалж буй усанд 5  минут байлгана. Чанасан өндөгний хальсан дахь кальцийн идэвхжил арай багассан байдаг ч чаналтын явцад бүрэн ариутгагдсан байдаг тул шууд хэрэглэхэд бэлэн болсон байдаг. Өндөгний хальсыг ууранд нүдсэн нь дээр байдаг юм. Кофе нунтаглагч юмуу миксерээр нунтагласөн өндөгний хальсны идэвхжил буурдаг.

 Emch.mn-c

2016-10-17T22:48:40+00:00 2014 оны 03-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment