Өндөгний тухай

Home/Зөвлөгөө/Өндөгний тухай

Өндөгний тухай

eggЭрт цагаас өндөг нь шим тэжээлийн эх булаг, амьдралыг vvсгэгч гэж тооцогдож иржээ. Ардын эмнэлэгт өндөгний уургийг голлон эмчилгээнд хэрэглэж ирсэн учир нь уураг тамирдсан бие махбодыг хамгийн тvргэн сэргээж чаддагт л оршдог. Гэтэл уураг нь хvний бие махбодод нөөцлөгдөн хуримтлагддаггvй учраас дутагдсаныг нь өөр хvнсний зvйлээр орлуулах, нөхөх боломжгvй. иймийн тул уургаар бага хvнс хэрэглэснээр уургийн дутмагшилд орж vлэмж тамирдах, хvндээр өвчлөх, тэр ч байтугай vхэж болзошгvй байдаг. Нас бие гvйцсэн хvн элдэв гаж өөрчлөлтөнд орохгvйн тулд хоногт 90-100 грамм, хvнд хvчир ажил хийж буй бол 150 грамм уураг хэрэглэх учиртай. Тэгэхлээр өндөг гэж чухам ямархан ашигтай, тустай зvйл болох нь ойлгогдож байна.

Өндөгний үр шимийн тухай


Нэг өндөг нь нэг унци өөхгvй хар мах болон загас, тахиа, шувууны махтай тэнцдэг. Иймд өндөг нь махыг орлох, хоол хvнсэн дэх уургийн чухал эх vvсвэр болсон vр шимтэй хvнс юм.
Өндөгөнд А, В, В12, D, E гэх мэт 13 төрлийн витаминууд, юугаар ч орлуулшгvй амин хvчлvvд мөн хvний биед зайлшгvй хэрэгтэй байдаг эрдэс бодисууд болох фосфор, төмөр, кальци, кали, селен, иод, медь, кобальт зэрэг микроэлементvvд агуулагддаг. Өндөгний уураг / протеин/ нь чанарын хувьд эхийн сvvний дараа ордог.

Зарим бvтээгдэхvvний уургийн чанарын vзvvлэлттэй харьцуулвал:


Бvтэн өндөг – 93.7


Сvv – 84.5

Загас – 76.0

Vхрийн мах – 74.3

Шар буурцаг -72.8

Цайруулсан будаа -64.0

Арвай – 64.0

Эрдэнэ шиш – 60

Хуурай вандуй -58.0  хувьтай байдаг.

Өндгөнд агуулагдах тэжээлийн бодисууд нь зvрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг багасгаж, бие организмын дархлааны системыг сайжруулах, бамбай булчирхай, дахин боловсруулах эрхтэнvvдэд эерэгээр нөлөөлж, хvнийг vргэлж залуу, эрvvл байлгах нэг чухал эх vvсвэр болж байдаг.
Нэг өндөгөнд агуулагдах холестерин /өөх тос/ нь хvний биед ямар нэг хор нөлөөгvй нь батлагдсан. Учир нь өндөгний шаранд агуулагддаг, ходоодны ханад хуримтлагдах өөх тосыг vгvй хийдэг лицитен нь тэнцвэрийг хадгалагч болдог. Чанарын шаардлагыг бvрэн хангасан нэг өндөгөнд агуулагдах илчлэгийн хэмжээ 100 ккалори бөгөөд тэжээллэг чанараараа 40 грамм vхрийн мах, 200 грамм сvvтэй тэнцэж, насанд хvрсэн хvний нэг өдрийн уураг эрдэс бодисын хэмжээний 4-5%, витамины хэрэгцээний 10-30%-ийг хангадаг төгс чанартай бvтээгдэхvvн юм. Иймээс өндөг нь сувиллын чанартай бvтээгдэхvvнд тооцогддог.

Тахианы өндөг юунаас бvтдэг вэ?



Өндөгний химийн найрлага хальсыг эс тооцон дунджаар vзvvлбэл: 13% нь уураг, 73.6% нь ус, 12% нь тос, 0.60% нь нvvрс ус, 1% нь кальци, фосфор зэрэг эрдэс бодисоор тогтдог ажээ.
Өндөгний хамгийн vнэт хэсэг нь шар уураг бөгөөд уураг, өөх тос, эрдэс бодисуудаас гадна А, С, D, E зэрэг хvний бие махбодид зайлшгvй шаардлагатай олон төрлийн витаминуудыг агуулсан байдаг. Харин цагаан уураг нь нөхөн төлжvvлж, биеийн эсэргvvцлийг сайжруулна. Өндөгнөөс ангаахай гараад 5 хоног юу ч идэлгvй амьдарч чаддаг гэдгээс vзэхэд өндгөнд амьдралын хэрэгцээт бvх юм байж байдаг гэсэн vг юм.

Хадгалах хугацаа

Чанар стандартын шаардлагын бvрэн хангасан өндгийг тусгай зориулалтын агуулахад 0 -2 С-т 120 хvртэл хоног хадгалж болдог. / Жишээ нь АНУ-д холбогдох газраас зөвшөөрөл авсны дагуу зуны борлуулалт тааруу vед хадгалсан өндгийг намар, өвөл нь гаргаж зардаг/
Гэрийн нөхцөлд хальстай бvтэн өндөгийг хөргөгчинд 20 хоног хvртэл хадгалж хэрэглэж болно. Харин хальсалсан буюу хальснаас нь салгасан өндөгний цагаан уургийг хөргөгчинд 4 өдөр хvртэл, шар уургийг 2 өдөр хvртэл хадгалж хvнсэндээ хэрэглэж болно. Гэхдээ аль болохоор шинэ өндөг хэрэглэж байвал тэжээллэг болон уурагт чанар нь ахиу байдаг. Мөн хальстай өндгийг чанах, хагалж шарахаасаа өмнө угааж хэрэглэж сурах хэрэгтэй. Учир биднийг айлгаад буй шувууны ханиадны вирус, элдэв нян бактери өндөгөн доторх зvйлээр биш хальсны гадаргуугаар дамждагийг санах.


Өндөгний шинэ эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Саванд өндөг далд орохоор крантны хvйтэн ус хийгээд өндөгөө хийнэ. Хэрэв өндөг ёроол руу живж, дээш гарах усны бөмбөлөг жижиг байх тусам өндөг шинэ байна, хэрэв өндөг живсэн ч ёроолд хvрэлгvй усанд босч, дээш гарах усны бөмбөлөг том байвал тийм ч шинэ биш гэсэн vг, харин усруу ер живэхгvй усны гадаргуу дээр хөвж гарч ирж байвал хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хальснаас нь салгасан өндөг- шинэ бол цагаан уураг нь цав цагаан, шар уураг биетэй байдаг. Гэхдээ цэвэр усанд биш шөл, цай гэх мэт өнгөтэй усанд чанасан өндөгний цагаан уурагны өнгө өөрчлөгдөж цагаан биш болдог Өндөг өдөр бvр идэх нь танд ашигтай.

 

dnews.mn

2016-10-17T22:50:14+00:00 2013 оны 03-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment