Өндгөөр хоол хийхэд анхаарах зүйлс

Home/Зөвлөгөө/Өндгөөр хоол хийхэд анхаарах зүйлс

Өндгөөр хоол хийхэд анхаарах зүйлс

  1. eggӨндөгний чанарыг шалгаж шинэ баталгаатай эсэхийг тодорхой болгоно. /өндгийг савтай усанд хийхэд хөвж байвал чанаргүй, муудсан гэж үзнэ/
  2. Кальцижуулсан содын 1-2 %-н уусмал бүхий 50 орчим хэмтэй бүлээн усаар угаана. Өндөгний гадна хальс их бохирдсон байвал давстай усаар үрж угаана.
  3. Меланжийг хоол бэлтгэхийн өмнөхөн задалж хэрэглэнэ. 1 ш өндөгийг 40 гр меланж орлохоор тооцно. Хэрэв хуурай өндөг хэрэглэх бол нунтагаа шигшиж 100 гр нунтагт 300 гр ус ноогдохоор хүйтэн усанд хольж сайтар хутгаж зуурсаны дараа 20-25 минут байлгаж хөөлгөөд тэр даруйдаа хоол хийнэ. Ингэж зуурсан өндөгийг хадгалж болохгүй.
  4. Өндөгөөр хоол бэлтгэхдээ хугацааг чанд баримтлах хэрэгтэй. Ж нь: дутуу чанаж болгоход хальстай өндөгөө буцламгай усанд хийснээс хойш 3-3,5 минут, гүйцэд болгоход 10 минут орчим чанана. 10 ш өндөг чанахад 3 л ус, 40-50 гр давс орно.
  5. Чанасан өндөгийг шууд хүйтэн усанд хийж хэсэг хугацаанд байлгахад температурын зөрүүгээс гадна шохойлог хальс, дотор талын нимгэн хальсны хооронд зай үүсч улмаар хальслахад хялбар болно.
  6. Чанасан өндөгний шар нь бүтэн, зөв байрлалтай, цагаан уураг нь ямар нэг толботой байж болохгүй.
  7. Өндөгөөр дан жаврай хийхэд 2 ш өндөгөнд 30 мл сүү байхаар бодож жорыг тохируулна. Давс нэмж зуурсны дараа халаасан тостой хайруулд жигд тараан хийж хайрна. Хайруул нь заавал бариултай байх шаардлагатай.
  8. Жаврай нүдэлж шарсан өндөг зэргийг 65 хэм орчим халуунаар нь таваглах ба ингэж болгосон өндөгтэй хоолыг хадгалж болохгүй.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №05 /2012/

2016-10-17T22:49:56+00:00 2013 оны 05-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment