Өдөр бүр 10000 алхам алхаж, эрүүл мэндээ дэмжье

Home/Зөвлөгөө/Өдөр бүр 10000 алхам алхаж, эрүүл мэндээ дэмжье

Өдөр бүр 10000 алхам алхаж, эрүүл мэндээ дэмжье

walkingАлхах нь биднээс ямар нэг тоног төхөөрөмж, байр талбай шаарддаггүй, жилийн ямар ч улиралд тохиромжтой цагаа өөрөө сонгон хийх боломжтой дасгал юм. Бие махбодийн үндсэн хөдөлгөөн болох алхалтыг тайван, удаанаас эхлэн дунд зэрэг, өндөр эрчимтэй алхах хүртэл өөртөө тохируулж, амьсгалын болон зүрхний цохилтын тоог нэмэгдүүлэн, идэвхтэй хөдөлгөөн болгож болно.

Алхах үед биеийн зөв байрлал нь дасгал, хөдөлгөөний үр ашиг, ачаалал даах чадварыг ихэсгэдэг чухал үүрэгтэй. Толгойгоо аль нэг тал руу хазайлгалгүй, цээж цэх, гэдэс бага зэрэг татаж алхана.

Алхалтыг өсгийнөөс эхлэн гишгэн бүтэн улан дээрээ биеийн хүндийн жинг тохируулан, өлмийгөөр түлхэж дуусгана. Алхахдаа хөлдөө таарсан зөөлөн спортын зориулалттай кейт, пүүз өмсөнө.

Гараа зөөлөн атган, мөр сул, тохойгоо урагш, хойш бага зэрэг чөлөөтэй савж алхана. Гарын хөдөлгөөн хөлийн хөдөлгөөний эсрэг тэнцвэрийг хадгалах, алхах хурд, хүчийг нэмэгдүүлдэг.

Алхах үедээ зөв амьсгалах хэрэгтэй. Тухайлбал: амьсгал авахдаа 2 алхаад, амьсгал гаргахдаа 4 алхах нь тохиромжтой. Алхахаас өмнө ус ууж болно. Алхалтын дараа чихэрлэг болон исгэлэн ундааг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Дунд зэргийн эрчимтэй алхах нь идэвхитэй хөдөлгөөний нэг хэлбэр бөгөөд хамгийн гол нь тогтмол хийснээр үр дүнгээ өгдөг, эрүүл мэндэд ашиг тустай дасгал юм.

НЭМГазар

2016-10-17T22:48:52+00:00 2014 оны 02-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment