Өдөрт шаардлагатай илчлэгээ хэрхэн тооцох вэ?

Өдөрт шаардлагатай ИЛЧЛЭГИЙГ хэрхэн тооцох вэ?

Илчлэгийн тэнцвэр гэдэг нь зарцуулж буй илчлэгээ нөхөх хэмжээний илчлэгтэй хоол хэрэглэхийг хэлнэ. Энэ тэнцвэртэй байдлын аль нэг нь давамгайлж алдагдахад биеийн жин нэмэгдэх, эсхүл багасахад хүрнэ. Зарцуулсан илч, хоолоор авах илч 2 тэнцэх буюу илчлэгийн тэнцвэрийг биеийн байвал зохих эрүүл жин, /Б3ЭЖ, биеийн жингийн индекс /БЖИ/, бүсэлхийн тойргийн хэмжээгээр үнэлнэ.

Б3ЭЖ- Биеийн өндрийн квадрат (м)2 х 22

 (тогтмол тоо: эрэгтэйд 22, эмэгтэйд 21)

 Биеийн жингээ БЖИ-ийн 18.5-24.9 ын хооронд хэвийн хэмжээнд барих.

 БЖИ- жин(кг) / Биеийн өндрийн квадрат (м2)

 БЖИ 25-29.9 бол илүүдэл жин, 30-с дээш бол таргалалттай гэж үзнэ. Харин 18.5 аас доош бол тураал буюу хоол тэжээлийн дутагдал гэж үзнэ.

Бүсэлхийн тойрог эрэгтэйчүүд 90 см, эмэгтэйчүүд 80 см-ээс бага байвал хэвийн гэж үзэх ба үүнээс ихэсвэл төвийн таргалалт гэж үзнэ.

БЗЭЖ, БЖИ, бүсэлхийн тойргийн хэмжээг хэвийн хэмжээнд барьснаар таргалалтаас сэргийлж улмаар цусны даралт ихсэх, чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэг ХБӨ-өөс сэргийлнэ.

 Хувь хүний хоногт шаардлагатай илчлэгийг тооцох.

 Хувь хүний хоногт хоол хүнсээр авах илчлэг нь тухайн хүний нас, хүйс, өндөр, жин, өдөр тутмын ажлын ачаалал, биеийн тамирын дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн байдал, цаг улирал гэх мэт олон хүчин зуйлээс хамаарч өөрчлөгддөг. Хоногт шаардлагатай илчлэгийг дараах аргаар тооцно.

1. Бодисын үндсэн солилцооны (БҮС) илчлэг тооцох

 Бодисын үндсэн солилцооны илчлэг гэдэг нь (БҮC) таны амьсгалах, хоол боловсрох, зүрх цохилох гэх мэт таны биед байнга тасралтгүй явагддаг үйл ажиллагаанд шаардагдах илчлэгийг хэлнэ. Үүнийг Нarris Benedict-ийн тэгшитгэл ашиглаж тооцно.

ХүйсТомъёо
ЭрэгтэйБҮС = 66.5 + ( 13.7 * жин кг) + (5 х өндөр, см ) -(6.8 x нас)
ЭмэгтэйБҮС = 655 + (96 * жин кг) + (1.8 * өндөр см)- ( 4.7 х нас)
https://www.omnicalculator.com/health/bmr-harris-benedict-equation

Уг тэгшитгэл нь тухайн хүний одоо байгаа жинд харьцуулан илчлэгийг тооцдог учир илүүдэл жинтэй хүнд шууд ашиглахад тохиромжгүй. Энэ тохиолдолд байвал зохих эрүүл биеийн жинг ашиглана.

2. Хоногт шаардлагатай илчлэгийг /ХИ/ тооцох

Yүний тулд хөдөлгөөний идэвхийн коэффицентийг ашиглана. Харгалзах хөдөлгөөний идэвхийн коэффицентийг БҮС-ны илчлэгээр үржүүлж хэрэгцээт илчлэгийг тооцно

Амьдралын хэв маягЖишээ ньХөдөлгөөний идэвхийн коэфТооцох
Биеийн хүчний бага ачаалалтайОюутан, оффисын ажилтан1.53БҮС х 1.53
Биеийн хүчний дунд зэргийн ачаалалтайҮйлдвэрийн ажилчид, тогооч, малчин гэх мэт1.76БҮС х 1.76
Биеийн хүч их шаардсан ачаалалтайТамирчин, барилгачин, уурхайчин гэх мэт2.25БҮС х 2.25

Жишээ нь: Оюутан, 168см өндөртэй, 69 кг, 19 настай эрэгтэй хүний хоногт авах илчлэгийг тооцъё, /байвал зохих эрүүл жин = 1.682 х 22 = 62 кг/

БҮС = 66.5 + (13.7 x 62 кг) + (5 x 168 см) – (6.8 x 23) = 1533.8  ккал

ХИ = 1533.8 ккал x 1.52 = 2330 ккал

ХИ-ийг 80-д хувааснаар тухайн хүний өдөрт хэрэглэх нэгж хүнсний тоо гарна.

Жишээ нь: 2330 / 80 = 29 нэгж хүнс хэрэглэснээр тухайн хүн өдөрт авах илчлэгээ гүйцэд авах болно.

Эх сурвалж: Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайдын Тушаал, А215, Зөвлөмж батлах тухай.