Өдөрт хэрэглэх хоолны дэглэм

Home/Зөвлөгөө/Өдөрт хэрэглэх хоолны дэглэм

Өдөрт хэрэглэх хоолны дэглэм

Тогтмол цагт хооллохын онцлог нь тэр цагт хоол боловсруулах шүүс хүчтэй ялгарснаас хоол идэх хүсэл сайжирч, идсэн хоолоо амархан шингээж, боловсрох нөхцлийг бүрдүүлдэг. Хамгийн зөв хооллолт  өдөрт 4 удаа хооллох ба цагуудын хооронд идсэн хоол үндсэндээ бүрэн боловсрон дуусаж дахин хооллох хүсэл бий болдог сайн талтай. Хооллох цагийг өдрийн ажлын цагтай зөв зохицуулж, ажлын өмнө ба ажил дууссаны дараа чанартай сайн хооллох хэрэгтэй. Өглөөний хоол нь хэтэрхий их биш чанар сайтай ихэвчлэн уураг, ногоо, үр жимснээс бүрдвэл ашигтай. Үдээс өмнө ажлын завсарлагаар их хоол идэх нь ходоод гэдэсний ажиллагааг хүндрүүлэх аажимдаа муутгахаас гадна нойр хүргэж, ажлын чадвар, хөдөлмөрийн бүтээмжинд муугаар нөлөөлдөг.

Үдийн хоол нь чанар сайтай, хэмжээний хувьд хангалттай, өдрийн ажилд зарцуулсан энергийг нөхөх чадвартай байх ёстой. Ямар ч хоол ундыг яаралгүй тайван, сайтар зажилж идсэн хоолны шингэц, муу зажилж, яарч идсэн хоолныхоос 15-20% илүү сайн байдаг.  Хоол идэж байх үедээ  сэтгэл санааны байдал аятай тохитой байх нь хоолны шингэцэнд ч сайнаар нөлөөлдөг. Хэрэглэж буй хоол унд хэтэрхий халуун, хүйтэн биш, халуун хоол цай нь 60°С орчим, хүйтэн хоол 9-12°С орчим байх шаардлагатай. Харин хоол идсэний дараа 30-40мин болоод оюуны хөдөлмөр, 40-60мин болоод биеийн хүчний хөдөлмөрийг хийх ба 2-3 цаг болсны дараа спорт, биеийн тамираар хичээллэвэл зохино. Хоолыг тогтмол бус цагт, их бусаар, хэмжээг тохируулан идэх нь урт удаан насалж, их хөдөлмөрлөж сайн сайхныг бүтээхийн үндэс мөн. “Эрүүлийг хүсвэл хэтэрхий бүү ид. Алдрыг хүсвэл дэмий бүү ярь” гэж эртний цэцэн үг ч байдаг. Энэ бүхэн нь хоолны нарийн дэглэм журмыг дагаж биелүүлэх явдал ямар их ач холбогдолтойг харуулж буй хэрэг юм.

Газар шим үйлдвэрийн үйлдвэрлэдэг Шарсан төмстэй, Будаатай, Хаштай, Мөөгтэй лечо, Өег салат зэрэг Органик бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэснээр таны эрүүл мэндэд ач тустай ба хоол шингэцийг сайжруулна. Мөн алим, тоор, гүзээлзгэнэ, хар чавганы компотыг десерт болгон хэрэглэхэд тохиромжтой.

2016-10-17T22:50:49+00:00 2012 оны 11-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment