Өглөөний цайнд хүүхдэд шим тэжээллэг хоол өгөх хэрэгтэй. Тэжээл бага, чихэрлэг, эрүүл мэндэд тустай биш хүнс өгөхөөс татгалзаарай. Энэ удаагийн нийтлэлээр хүүхдэд өглөө өгөхөд тохиромжгүй хүнсний талаар орууллаа.

СҮҮНД НАЙРУУЛДАГ ӨГЛӨӨНИЙ ХООЛ

Шоколадан бөмбөлөг болон сахартай овьёос – хүүхдийн дуртай хоол. Зарим нэг эцэг эхчүүд өөрийнхөө амрыг бодоод хүүхдэдээ өглөөний цайнд бэлэн хоол өгөх нь бий. Үнэндээ ашиг шимтэй зүйл огт байхгүй, маш их сахартай (100 г-д 363 ккал). Ширхэглэг чанар нь 100 г-д ердөө л 3 г, хагас цагийн дараа таны хүүхэд дахиад хооллох хүсэл төрнө.

ЦИТРУСЫН ТӨРЛИЙН ЖИМСНИЙ ШҮҮС

Жимсний хүчил нь гэдэс ходоодыг цочроож давслаг хүчлийн ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Өдөр болгон цитрусын төрлийн ундаа уух нь хортой: уг шүүсэнд “гэрэлд мэдрэмтгий” псорален болон фурокумарин зэрэг бодис агуулагддаг – нарны туяанд арьсыг маш мэдрэг болгох бодис.

ТҮҮХИЙ ЖИМС НОГОО

Жимс, ногоог дан хоол болгож өгөхгүй байхыг зөвлөж байна. Хоосон ходоодонд ногоо, жимсэнд агуулагдах хүчил нь сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь, улаан лоольд агуулагдах хүчил нь ходоодны чулуутай болоход хүргэх аюултай.

СЭНДВИЧ БОЛОН НАРИЙН БООВ

Талханд агуулагдах нүүрс ус хүүхдийн цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж инсулин ихээр ялгаруулахыг шаарддаг. Харин инсулины дутагдал нь өөх хуримтлагдахад нөлөөлөх ажээ. Дөнгөж шинэхэн хийсэн нарийн боов нь гэдэс дүүргэхэд хүргэнэ.