Өглөөний хоол заавал ид!!!

Home/Зөвлөгөө/Өглөөний хоол заавал ид!!!

Өглөөний хоол заавал ид!!!

Өглөөний хоолоо хаан шиг зооглож, үдийн хоолоо гүн шиг хүртэж, оройн хоолоо ядуу хүн шиг ид” гэсэн хуучны сайхан зүйр үг байдаг. Судлаачид нүүрс ихтэй бүхэлдүү тарианы шарсан талх, овъёос зэргээс бүрдсэн өглөөний хоол эрүүл мэндэд тустай гэж үздэг. Өдрийн хэмжээний дөрөвний нэгээс илүүгээс бүрдэх илчлэгтэй, баялаг өглөөний хоол нь өглөөний хоол иддэггүй хүмүүсийг бодвол бидэнд өдрийн турш амьтаны гаралтай өөх тос бага, нүүрс ус ихтэй хоол хэрэглэх боломж олгоно. Судалгаагаар өглөөний хоол иддэг хүмүүс нь аминдэм эрдэс бодисын үндсэн тунг авч хортой холестрины бага тунг хүртдэг байна. Сэтгэл санааны хямралын үед “Хоол ундны талаарх олон улсын сэтгүүл”-д хэвлэгдсэн өгөгдлөөр сайн дурынхны судалгаагаар өдөр бүр өглөөний хоолонд залаат ургамлын нэвс/хлопье/ хэрэглэдэг хүмүүсийн биеийн байдал, сэтгэл санаа нь өглөө нэвс бага хэрэглэдэг хүмүүсээс дээр байдгийг тогтоосон байна.

Яагаад өглөөний хоол ийм чухал байдаг юм бэ?

Энд дурдвал зохилтой 4 үндсэн шалтгаан байна.

  • Хэрвээ өглөөний хоолонд жимс орж байгаа бол үүгээрээ өдөрт 5 удаа жимс ногооны хэрэглээний давтамжийг хангаж байдаг.
  • Өглөөний хоолонд зориулагдсан нэвс нь амин дэм болон эрдэс бодисоор баяжуулсан байдаг. Тэр дотроо бүдүүн гэдэсний хорт хавдар ба зүрхний өвчний өсөлтийн эрсдэлийг багасгадаг. Хүүхдэд тохиолддог төрөлхийн гажиг бий болохоос сэргийлдэг фолийн хүчлийг  ихээр агуулсан байна.
  • Нэвсний/хлопье/ сайн төрөл зүйлүүд нь бидний ихэнхэд нь хүрэлцээгүй байдаг урт наслалт эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай бүдүүн ширхэгт бүтээгдэхүүнээр баялаг байна.
  • Өглөөний хоол бидэнд биеийн зөв сайхан гальбирыг хадгалахад тусалдаг. Бүдүүн ширхэгт бүтээгдэхүүний агууламж ихтэй өглөөний зөв хоол нь биеийн жингээ хэвийн хадгалахад их ашигтай.

Өглөөний хоолонд ямар хүнс хэрэглэвэл илүү ашигтай вэ?

Өглөөний хоолонд уураг ихээр агуулсан жимсний тараг, ширхэгт бүтээгдэхүүний өндөр агууламжтай хүнс, жишээ нь: бүхэлдүү гурилын талх, ширхэгт бүтээгдэхүүний өндөр агууламжтай овъёосны агшаамал байж болно.Овьёосонд эслэг их байдаг учир юугаар ч сольшгүй өглөөний хоол болно. Хэрвээ амттанд дуртай бол агшаамалдаа цайны хоёр халбага бор элсэн чихэр хийхийг хоол судлаачид зөвлөжээ.

Та бүхэнд эрүүл энхийг хүсье!

2016-10-17T22:50:41+00:00 2012 оны 12-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment