Өвлийн халуун ундаа буюу Халаасан дарс

//Өвлийн халуун ундаа буюу Халаасан дарс

Өвлийн халуун ундаа буюу Халаасан дарс

mulled wineMulled wine гэж нэрлэгддэг энэхүү ундаа нь Ромоос дамжин Европ даяар тархсан уламжлалт ундаа юм. Улаан чихэрлэг винон дээр халуун амтлагчид, цитрусын төрлийн жимс хийж шинэ жил болон өвөл болдог баярт хэрэглэдэг. Зарим тохиолдолд шар айргийг ч мөн амталж болно.

Орц: 4-6 хүн

  • Улаан вино 1 шил /Cabernet, Merlot, Zinfandel г.м/
  • Хальсалсан жүрж 1 ш /хальсыг нь буцалгах үед хэрэглэнэ/
  • Лекор ¼ аяга
  • Хадаасан халуун амтлагч 8-10 ш
  • Зөгийн бал эсвэл элсэн чихэр 1/3 аяга
  • Синамоны холтос 3 ш
  • Нунтаг цагаан гаа 2 халбага

Хийх арга:

  1. Бүх орцыг том саванд нийлүүлж хийгээд халаана. Бага гал дээр халааж байгаад дунд зэрэг болтол галыг нэмж 20-25 минут байлгах ба харин буцалгаж болохгүй.
  2. Элсэн чихэр эсвэл зөгийн балыг сайтар уусгахын тулд үе үе хутгаж өгнө. Бүх орц үнэртэж эхлэхэд амтлагчдыг аваад сэнжтэй аяганд виног хийнэ.
  3. Хэрэв чихэрлэг амт бага байвал зөгийн бал эсвэл чихэр нэмж болно.

Mulled-Wine-1Анхаарах зүйл:

–          Амтлагчдын хувьд задь, синамон, хадаасан халуун амтлагч, цагаан гаа ээргийг хэрэглэж болно.

–          Хэт исгэлэн эсвэл муудсан дарс, хуурай дарс хэрэглэхгүй байвал зүгээр.

–          Зузаан ултай хоолны саванд халаахад илүү тохиромжтой.

–          Өөрийн хүслээр мөн алим болон жүрж, лийр зэрэг жимсийг хамт хийж болно.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №02 /2014/

2016-10-17T22:48:52+00:00 2014 оны 02-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment