Өвлийн улиралд арьсаа чийгшүүлэх арга

//Өвлийн улиралд арьсаа чийгшүүлэх арга

Өвлийн улиралд арьсаа чийгшүүлэх арга

zurag24Ус уух

Өвлийн улиралд тэр бүр хөлс ялгарч, ам хатдаггүй учир бид шингэн зүйл хангалттай хэмжээгээр уудаггүй. Мэдээж, арьс арчилгаанд гадна талаас нь чийгшил өгөх нь чухал ч,  дотроосоо шингэн сайн хэрэглэх нь бүр чухал.  Өвөл хүйтэн юм уухаас илүү бүлээн ус эсвэл тасалгааны хэмтэй адил температуртай ус, цай уух нь тохиромжтой. Ингэх нь арьсанд чийгшил өгөхөөс гадна биен дотор хуримтлагдсан хорт бодисын ялгаруулалтыг нэмэгдүүлдэг сайн талтай. Шингэн дутагдсан биед ханиад томууны вирус илүү идэвхижэж, дархлаа сулардаг байна. Хоолойгоо чийгтэй байлгах нь вирусээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга юм. Түүнчлэн олон төрлийн аминдэм агуулсан хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Арьс хуурайших нь арьсны өөрийгөө хамгаалах чадвар суларсантай холбоотой. Өөрийгөө хамгаалах уг чадварыг нь дээшлүүлдэг зүйл бол A,B,C зэрэг аминдэмүүд юм. Эдгээр аминдэмүүд нь гүн өнгөтэй хүнсний ногоонд ихээр агуулагддаг. Өвлийн улиралд өдөр тутмын хоол хүнсэндээ хулуу, лууван, бууцай, жүрж зэргийг хэрэглэх нь тустай.

Усанд орох

Усанд орохоор биеийн арьс чийгшдэг гэж бодож байна уу? Үнэндээ эсрэгээрээ байдаг. Халуун ваннд ороход биед агуулагдах ус алдагддаг аж. Усанд ороход арьсны сүв онгойн, түүгээр ус гадагшилдаг байна. Хуурай арьстай хүмүүс усанд ороод бие дулаацангуут загатналт мэдэрдэг. Энэ бие дулаацсанаар загатнаа үүсгэдэг бодис ялгардагтай болон биеэс ус гадагшилсантай холбоотой байдаг.  Иймд, усанд орох үедээ арьсыг чийгшүүлэх найрлагатай зориулалтын бодисыг ашиглаарай. Мөн, биеэ угаахдаа аль болох бие угаагчаар бус гараараа угаахыг зөвлөе. Зарим төрлийн бие угаагч биеийн арьсыг гэмтээдэг ба арьсны өөрийгөө хамгаалах чадварт нөлөөлж,улмаар хуурайшсан арьсыг бүр ч дордуулдаг талтай.

Биеэ тослох

Уснаас гарсны дараа арьс хуурайшдаг тул биеэ хатаамагцаа шууд чийгшүүлэх хэрэгтэй. Энэ үед бие дулаацаж, арьсны сүв нээгдсэн байдаг учир чийгшүүлэгч тосны шингэц ч сайн байдаг.Ер нь уснаас гараад таван минутын дотор арьсаа тослох нь зохистой.

2016-10-17T22:46:42+00:00 2016 оны 01-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment