Үхрийн цул махан ороомог

//Үхрийн цул махан ороомог

Үхрийн цул махан ороомог

101Орц:

  • Үхрийн мах 220 гр
  • Дарсан өргөст хэмх 1 ширхэг
  • Цөцгийн тос 1 хоолны халбага
  • Гахайн өөх 20 гр
  • Сонгино 55 гр
  • Яншуй 3 гр
  • Гурил 1 хоолны халбага
  • Давс, повоор

Хийх арга:

  1. Үхрийн махыг маш нимгэхэн хавтгайлж зүсээд, дээр нь гич түрхэж, давсалсан өргөст хэмх, сонгино, гахайн өөх нарийхан хэрчиж тавиад, нэг талаас нь хуйлж бөөрөнхийлнө.
  2. Ороомгийг өндгөнд дүрж, талхны хатаамалд өнхрүүлэн, тосонд эргүүлж тойруулан шараад, бага зэрэг устай саванд хийж, давс, повоороор амтлан битүү жигнэнэ.
  3. Таваглахдаа хэсэгчлэн зүсэж, ялгарсан шүүсийг нь дээрээс нь асгаж өгнө. Хачирт чанасан гоймон, дарсан байцаа байж болно.

444

2016-10-17T22:47:34+00:00 2015 оны 03-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment