Үхрийн нүд жимсний модыг тарьцгаая!

//Үхрийн нүд жимсний модыг тарьцгаая!

Үхрийн нүд жимсний модыг тарьцгаая!

Ач холбогдол:

Үхрийн нүд жимсийг хүнс болон эмчилгээ, гоёл, чимэглэлийн үнэт таримал. Жимс болон навч нь антибиотикоос илүү үйлчилгээтэй байдаг. Иймд ходоодны өвчин ходоодны хүчиллэг бууруулах, 12 нугалаа гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгоход хэрэглэдэг.

Биологийн онцлог:

Үхрийн нүд жимсгэнийн төрөлд багтдаг 1.0-1.5м өндөр ургадаг , чийг,  дулаанд дуртай олон настай бутлаг ургамал юм. Агаарын дулаан +50С – +60С хэм болсон үед нахиалж задарч эхэлдэг. 2 дахь жилээсээ жимсээ өгч эхэлдэг ба 3-4 настай мөчир хамгийн их жимслэнэ.

Талбай сонгох:

Үхрийн нүд суулгах тайлбай нь ноёлох зүгийн салхинаас сайн хамгаалагдсан, бага /5 хэмээс илүүгүй/ зэргийн налуу тэгш газрыг сонгоно. Үхрийн нүдний суулгацыг тарьж ургуулахад үржил шимээр баялаг, элсэрхэг болон хөнгөн шавранцар бүтэцтэй хөрс илүү тохиромжтой.

Хөрсийг тариалалтанд бэлтгэх:

Үхрийн нүдний цэцэрлэг байгуулах талбайг хавар гүн эргүүлж хагалж тэгшлэнэ. Хагалахын өмнө 1м2 талбайд бууц 10-15кг, фосфор бордоо 60-70кг, калийн бордоо 25-30кг тус тус хамтатган хийж бордоно. Талбайг бэлэн болгосны дараа суулгац тарих зай хэмжээ торируулан нүх ухах буюу шан татаж тарина. Нүхний гүн 40-50см, диаметр 50-60см байна. Нүхэнд 2 хүрз хөх бууц эсвэл био ялзмагийн бордоог хөрстэй хольж хийнэ. Тариалалтанд үржүүлгийн газарт бойжуулсан эрүүл, хоёр настай стандартын шаардлага хангасан суулгацыг хэрэглэнэ.

Суулгахын өмнө сүүдэр газарт устай шуудуу юм уу устай саванд байлгана. Суулгацанд тарихынхаа өмнө үзлэг хийж гэмтсэн, хугарсан иш мөчрийг тайрч бэлтгэнэ. Үхрийн нүдийг хавар нахиа хөөхөөс өмнө 4-р сарын сүүлийн 10 хоног, 5-р сарын эхний 10 хоногт суулгана. Суулгацыг үйлдвэрлэлийн талбайд 2х1м, өрхийн цэцэрлэгт 1.5х1.0м –н зайтай суулгана.

2019-03-21T16:39:10+08:002019 оны 03-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment