Үхрийн нүд жимсний амин дэмүүд…

//Үхрийн нүд жимсний амин дэмүүд…

Үхрийн нүд жимсний амин дэмүүд…

Үхрийн нүд нь 1-2 м өндөр, бут хэлбэрийн сөөг ургамал. V-VI дугаар сард цэцэглэж VII, VIII дугаар сард жимс нь боловсорно. Гүйцэд боловсорсон үхрийн нүд хүрэн, хар хүрэн өнгөтэй, шүүслэг чихэрлэг, содон сайхан үнэртэй, амтлаг жимс бөгөөд А. В. С. Р витамин, чихэрлэг бодис, органик хүчил агуулна. Үхрийн нүдийг анагаах ухаанд болон будагч бодис дарс хийхэд ашигладаг.

Үхрийн нүд нь байгалиасаа ургадаг орнуудад Умард туйл, Европ, Кавказ, Сибирь, Азийн зарим орнууд, Швед зэрэг орнууд ордог. Мөн манай орны Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Төв, Дорнод, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг нутгуудаар ургадаг.

100гр бүтээгдэхүүн дэх Тэжээллэг чанар               /боловсруулаагүй жимс/
  Илчлэг 63ккал
Нүүрс ус 15,4гр
Уураг 1,4гр
Өөх тос 0,4гр
100гр бүтээгдэхүүн              Витамин                /боловсруулаагүй жимс/
Витамин мг Хувь
B1 0.05мг 4%
B2 0.05мг 4%
B3 0.3мг 2%
B5 0.398мг 8%
B6 0.066мг 5%
C 181мг 218%
E 1мг 7%

 

100гр бүтээгдэхүүн дэх                  Эрдэс бодис           /боловсруулаагүй жимс/
Эрдэс бодис мг Хувь
Кальци 55мг 6%
Төмөр 1,54мг 12%
Магни 24мг 7%
Манган 0,256мг 12%
Фосфор 59мг 8%
Кали 322мг 7%
Натри 2мг 0%
Цайр 22мг 3%
2018-09-05T12:03:15+00:00 2018 оны 09-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment