Үхрийн мах, пармезан бяслагтай төмсний хучмал

//Үхрийн мах, пармезан бяслагтай төмсний хучмал

Үхрийн мах, пармезан бяслагтай төмсний хучмал

scalloped potatoОрц: 4 хүн

o   Төмс  700гр

o   Үхрийн мах  500гр

o   Сонгино  1/дунд зэргийн/

o   Сармис  2 хумс

o   Бяслаг  100гр/хатуу эсвэл пармезан/

o   Оливийн тос

o   Өндөг  1ш

o   Цөцгий  70мл

o   Давс нунтаг хар перец

Бэлтгэх арга:

  1. 1.Төмсөө хальстай нь давстай усанд чанана. Үхрийн махаа машиндаж давс,перецээр амтална. Сонгино, сармисаа хэрчээд бага зэрэг оливийн тосон дээр шаргал туяа ортол нь шарна.
  2. Дээр нь машиндсан махаа нэмж хүрэн бор өнгөтэй болтол  хуурна. Махаа нунтаглаж тараана. Машиндсан мах тань хуурай байж болохгүй. Пармезан бяслагаа жижиг үрэгчээр үрнэ.
  3. Чанасан төмсөө цэвэрлэж бяцалж өгнө. Дээр нь бяслагныхаа гуравны хоёрыг нэмнэ. Мөн 3 халбага оливийн тосоо нэмж халуун цөцгийгөө аажмаар хийж өгнө. Ингээд зуурахад төмсний нухаш бэлэн болох бөгөөд үүнийгээ давс перецээр амтлаарай. Эцэст нь өндгөө хийж хутгана.
  4. Хучмал хийх хэвээ эхлээд тослоно. Дараа нь төмсний нухашныхаа талыг дэвсэж өгнө. Дахин дээр нь махан таташаа дэвсэж мөн төмсний нухашаа нэмэх маягаар тавьж өгнө.
  5. Ингээд дээр нь үлдсэн бяслагаа цацаж өгнө. Цахилгааан зуухаа 180 хэм хүртэл халааж бэлдмэлээ 15-20 минут болгоно. Хэрвээ хучмал маань алтан шаргал өнгөтэй болохгүй бол дээд халаагчаа илүү халааж өгч болно.

Эрүүл амьдрах жор №20 /2014/

 

 

 

2016-10-17T22:48:20+00:00 2014 оны 07-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment