Орц:
- 250-500гр үхрийн мах, нимгэн хэрчсэн
- 3 хоолны халбага хэмжээтэй гурил
- 4 хоолны халбага ургамлын тос
- 1 том сонгино, том том хэрчинэ
- Сармисны 2-3 ширхэг хумс
- 3 аяга үхрийн махны шөл
- 1 аяга томатны жүүс эсвэл ногооны жүүс
- Халбаганы ¾ хэмжээтэй давс /өөртөө тохируулна/
- 2 ширхэг лаврын навч
- 2 том төмс /дөрвөлжин хэмжээтэй хэрчинэ/
- 2 ширхэг лууван /бөөрөнхий хэрчинэ/
- Ногоон шош
- 1 цайны халбага хуурай ганга
- 1 цайны халбага орегано амчлагч
- Хар перц /өөрийн амтандаа тохируулна/
- 1 халбага Worcestershire соус
- 1 халбага бор сахар
Хийх арга:
- Эхлээд суурь шөлөө дунд зэргийн гал дээр чанаж болгоно.
- Үхрийн махан дээрээ ¼ аяга гурилаа пластик саванд хийгээд мах нь гурилаар сайн бүрэгдтэл сэгсэрнэ.
- Хайруулын тавганд 2 хоолны халбага ургамлын тос хийгээд зөөлөн хөдөлгөж тавагны ёроолыг бүрхүүлнэ. Махныхаа илүүдэл гурилыг сэгсэрч арилгаад тал махыг нь хайруулын тавганд хийгээд 3-4 минут бор өнгөтэй болтол шарна. Шарсан махаа тавган дээр гаргаж тавиад хайруулын тавганд тос нэмээд үлдсэн махаа бас шарна.
- Сонгино, сармис болон эхний шарсан махаа бүгдийг нь хайруулын тавгандаа нэмж хийгээд сайн холино. 3 минутын турш сонгино зөөлөн болтол шарна, энэ үедээ байнга хутгах хэрэгтэй.
- Махны шөл, томатны жүүс, ¾ халбага давс, лаврын навчаа хийнэ. Эхлээд сайн гал дээр буцалгаад дараа нь галаа зөөлрүүлнэ. 1 цаг орчим шөлөө буцалгана.
- Ногоонуудаа бас нэмээд 45 минут орчим ногоогоо болтол буцалгана.
Эх сурвалж: http://familyfun.go.com/
Leave A Comment