Орц:
- Цөцгийн тос 6 х/х
- Үхрийн мах 500 гр
- Хэрчсэн мөөг 250 гр
- Сонгино 1 ш
- Давс, перец
- Цөцгий 1 аяга
Хийх арга:
- 3-н хоолны халбага цөцгийн тосоо хайруулын тавгандаа хийгээд дунд зэргийн хэмтэй гал дээр хайлуулна. Үүний дараа галаа ихэсгэж нимгэн хэрчсэн үхрийн махаа хийнэ.
- Үхрийн махыг хоёр талаараа бүрэн борлож болтол нь шарна. Амтлагчаар амталж махаа болгосны дараа гаргаж тусдаа саванд хийнэ.
- Үлдсэн 3 хоолны халбага цөцгийн тосоо хийж хайлуулаад , мөөгөө хийж 4 минут орчим шарна. Галаа багасгаад мөөгөн дээрээ цөцгийгөө хийнэ. Хүсвэл дээр нь 1 хоолны халбага ус хийж соусыг шингэлж болно.
- Цөцгийгөө мөөгтэй холино. Буцалтал нь халаахгүйгээр дээр нь үхрийн мах сонгино хоёроо хийж холино. Тэр дор нь таваглаж дэргэд нь будаа, шарсан төмс, гоймон зэргийг хачирлана.
TV ZONE №271
Leave A Comment