Үхрийн махан рулет

//Үхрийн махан рулет

Үхрийн махан рулет

Орц: /4 порц/

  • Үхрийн зөөлөн хэсгийн мах хэрчим /тус бүр 180гр/
  • Давс, нунтаг хар перец
  • Гич 2 ц/х
  • Мөөг 100гр
  • Сонгино 4ш
  • Майоран ½ багц
  • Гахайн утсан мах 4 хэрчим
  • Ургамлын тос 3х/х
  • Шөл 500мл
  • Крахмал 1х/х

Хийх арга:

  1. Маханд гич түрхэж давс, перец цацаж амт оруулна. Мөөгийг угаагаад нимгэн хавтгай хэрчинэ. Сонгиныг хальслаад 2-ыг нь жижиглэж хэрчинэ. Майораныг угаагаад сэгсэрч гараараа тасдаж жижиглэнэ. Махны хэрчим бүр дээр нимгэн хэрчсэн гахайн утсан мах тавиад дээр нь мөөг, сонгино, майоран тавьж рулет болгож хуйлна.
  2. Хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад рулетээ хийж шаргалттал нь шарна. Үлдсэн сонгиныг хэрчээд рулетны хамт шарах бөгөөд шөл нэмж таглаад 1 цаг 20 минут орчим жигнэнэ.
  3. Рулетыг хайруулын тавагнаас гаргаад халуун шарах шүүгээ рүү шилжүүлэн хийнэ. Рулет жигнэсэн шөлийг шүүгээд буцалгаж бага зэрэг хүйтэн усанд задалж зуурсан крахмал нэмж тасралтгүй хутгаж буцалгаад давс, перецээр амталж сүмс бэлэн болно.
  4. Хачир болгож гоймон болон броколли чанаж бэлэн болгоно. Рулетыг хачирны хамт таваглаад дээр нь бэлтгэсэн сүмсээ асгаж өгөөд дээгүүр нь арахис эсвэл боргоцойн самарны үр цацаж чимэглэнэ.

Эх сурвалж: Гэр гэртээ тогооч сэтгүүл №10 /2012/

2016-10-17T22:50:44+00:00 2012 оны 11-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment