Үхрийн махан Люла кебаб

Home/Зөвлөгөө/Үхрийн махан Люла кебаб

Үхрийн махан Люла кебаб

qwrrqrqОрц: 4 хүн

  • Ургамлын тос 2 х/х
  • Сармис 3 хумс
  • Жижиглэж хэрчсэн ногоон сонгино 1 х/х
  • Татсан үхрийн мах 800 гр
  • Давс
  • Сонгино 2 ш
  • Амтат улаан чинжүү 1 ш

Хийх арга:

  1. Модон шорнуудыг хүйтэн усанд 30 минут дэвтээж байлгана. Сармис болон нэг ширхэг сонгиныг хальслаад жижиглэж хэрчинэ. Татсан махан дээр сонгино, сармис, ногоон сонгино, давс, перец нэмж сайтар хольж хутгаад хөргөгчинд хийж 30 минут байлгана.
  2. Үлдсэн сонгиныг хальслаад том томоор хэрчинэ. Чинжүүг үртэй голыг нь салгаад дөрвөлжин хэрчинэ. Гараа усаар норгоод бэлтгэсэн татшаар 3-4 см-н диаметртэй 5-6 см урттай байхаар хиам шиг гонзгой болгоод норгосон шоронд сонгино чинжүүний хамт алаглуулан хийнэ.
  3. Ийнхүү бэлтгэсэн шорлогийг том хайруулын тавганд хийж халаасан тосонд эргүүлж тойруулан шаргал хайрстай болтол нь 10-12 минут шарж болгоно.

 

2016-10-17T22:46:57+00:00 2015 оны 10-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment