Үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц

//Үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц

Үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц

f1cc65eb33f1fb77d713eb49b283e463Мах их иддэг хэрнээ манайхан ер нь ясыг нь ашигладаг хүн тун цөөхөн юм шиг. Манайх бол нээх тоодгүй үхрийн булууны яс гадаадын улс оронд их үнэд хүрдэг гэнэ. Их ач холбогдолтой болохоор тэр шүү дээ. Яс тэр тусмаа үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц. Зүгээр л цай чанахдаа данхандаа хийгээд л цайгаа чанаад байхад хүртэл ашиг тусаа өгдөг. Эрүүл залуу байх энгийн зүйлсээс л эхэлдэг юм шүү. Ясаа яаж ашиглахаа мэдэхгүй бол өөрийн мэдэх дараах хэдэн зөвлөгөөг бэлдлээ заавал хэрэгжүүлээрэй.

  • зүгээр цайндаа чанаж уух
  • ясны шөл гаргаж хэрэглэх
  • нухаад бага багаар цай хоолондоо хийж идэх
  • нялх бага хүүхдээ усанд оруулах, ууранд суулгах

Эрүүл мэндийн ач тус

  1. Үений эрүүл байдал нь холбоос, шөрмөс, ясны төгсгөлүүдэд байдаг коллаген ширхэгтэй их холбоотой. Коллаген гэдэг нь гликозамингликаныг оролцуулсан том биомолекул бөгөөд энэ нь үеийг эрүүл байлгадаг маш чухал молекул юм. Ясны шөл нь гликозамингликануудын агууламж өндөртэй Зөвхөн глюкозаминаас гадна ясны шөлөнд хондроитин, гиалуроны хүчил гэх мэт бусад ГАГ-ууд ч агуулагддаг.
  2. Ясны шөл нь үс, арьс, хумсыг маш сайхан болгодог. Үс, арьс, хумсны гол бүтэц болох коллагеныг маш олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хүмүүс хэрэглэдэг. Ясны шөлийг тогтмол ууснаар хямд үнээр, найдвартай, коллагенийг биедээ шингээх боломжтой.
  3. Гэдэсний салстыг эмчлэхэд шаардлагатай желатин нь ясны шөлөнд агуулагддаг. Желатин нь пролин, глицинээс тогтсон уураг юм. Гэдэсний салстын нэвчимтгий чанар ихэссэнээр харшил, аутоиммун өвчнүүдийн тохиолдол ихээр нэмэгддэг ба хэт нэвчимтгий байдлыг желатин нь бөглөж, засварлан, сэргээдэг байна. Желатин нь ходоодны шарх, чихрийн шижин, булчингийн болон халдварт өвчнүүд, шарлалтын үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Хүүхдийн сүүнд желатин нэмж өгөхөд хүүхдүүдийн хоол боловсруулах замын зовиурууд арилж байсан байна.
  4. Шийр, толгой зэрэг нь желатины агууламжаар бас их бөгөөд студенийг бага хэмжээгээр ч хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай юм байна. Желатины найрлага дах глицин нь глутатион хэмээх маш хүчтэй антиоксидантын найрлагад ордог учраас бүх биеийн чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэхэд тустай. Ясны шөлний найрлагад агуулагдах глицин нь элэгний хорт бодисуудыг цэвэрлэж, зайлуулахад шаардлагатай байдаг. Бүх төрлийн хоргүйжүүлэх дэглэмүүдэд элгийг хамгаалж, элэгний үйл ажиллагааг дэмжих нь маш чухал байдаг. Тийм болохоор ясны шөлийг хэрэглэснээр глициныг авах боломжтой юм байна.

Emch.mn-c

2016-10-17T22:47:17+00:00 2015 оны 05-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment